Сайн байцгаана уу? Би нэг зүйл лавлах гэсэн юм аа, битгий харааж зүхэлгүй зөв зөвлөгөө өгөөрэй. Би нэг охинтой, охинтойгоо маш дотно, яг л найзууд шиг байдаг юм. Хэдэн жилийн өмнөөс би нэг хүнтэй танилцаж уулздаг болсон. Тэр хүн маань охин бид хоёрт хоёуланд нь маш сайн ханддаг, дажгүй томоотой хүн шиг санагддаг юм.
Гэтэл сүүлийн нэг жил гаруйн өмнөөс охин маань “Би та хоёрын дотно харилцаанд орохыг чинь хармаар байна” гэж гуйдаг боллоо. Би охинтойгоо маш дотно байдаг ч гэсэн энийг нь хэзээ ч зөвшөөрч чадахгүй шүү дээ.
Нөгөө хүн маань ч гэсэн “Том болсон хүүхэд сонирхож байгаа байх, чи эвтэйхэн хэлж ойлгуул. Би хэзээ ч зөвшөөрөхгүй” гэсэн. Би охиноо загнахаар нэг хэсэгтээ л гомдоод, уурлаад байх юм. Охин маань одоо 21 настай. Би одоо яаж хэлж ойлгуулах вэ?
1 Comment
Ohintoi chin yatsiim bishuu tegeed nuguu hoid aav kino shig ym bolchod bgam bn gej oilgogdojin 21 nas gdg chin ym2 uztsen nas shuudee