Яг яахаа, ямар алхам хийхээ ч ойлгохоо больчихлоо…

Сайн байцгаана уу. Сэтгэлээ нээх хүн олдохгүй болохоор энд сэтгэлийн үгээ бичиж байна. Би 40 гарсан, тодорхой компанид ажилладаг ганц бие эмэгтэй. Үеийнхнээ бодвол нэлээд залуухан харагддаг, биеэ боломжийн авч явдаг талдаа. Өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү залуутай хамт амьдарч байгаад салаад одоо яг нэг жил болж байна.

Гэтэл сүүлийн үед сэтгэл санаа нэг л тогтворгүйжиж, дотроо асар их ганцаардлыг мэдрэх боллоо. Ажил дээр болон гадуур явахад залуучууд танилцах гэж нэлээд өддөг юм. Гэвч надад тэднээс нэг нь ч таалагдахгүй, сэтгэлд хүрэхгүй байна.

Одоо надад зүгээр нэг цаг өнгөрөөх харилцаа биш, насан эцэс хүртэл хамтдаа байх, халамжтай, түшигтэй сайн нөхөр л хэрэгтэй байна. Яг яахаа, ямар алхам хийхээ ч ойлгохоо больчихлоо. Нас маань яваад л байдаг, яавал дээр вэ? Амьдралд нь ийм үе тохиолдож байсан хүмүүс байвал зөвлөөч.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

1 Comment

  1. buuk says:

    ungu ijil ghdee huneer dutagdah hurtlee bj bolohgui ym bileedee huniig orloh uurshan zuil zunduu l bn suralts ayla ym uz gadagshaa yw mongold bol ugaasaa buh zuil hog sh dee uursduu amidarch bga bolohoor l hudlaa magtdag bolohoos uur oligtoi orond amidraad uz l dee hudlaa erchuudeer nuhuj bsnaas uuriiguu huurahgui uur nuhuh zuil zunduu l bna chinii l songolt ymdaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.