Сайн байцгаана уу? Би өмнө нь нэг залуутай үерхэж байгаад тодорхой шалтгааны улмаас харилцаагаа дуусгавар болгоод одоо 2 жил болж байна. Харилцаагаа дуусгахдаа тухайн хүндээ маш тодорхой хэлж, цаашид надтай холбоо барихгүй, уулзахгүй байхыг сануулсан юм.
Гэвч миний хэлснийг үл хүндэтгэн тухайн хүн надтай дахин дахин холбоо барих, араас сүүдэр шиг дагах, гэр болон ажлын газрын үүдэнд ирж хүлээх зэрэг зохисгүй үйлдэл гаргах боллоо. Мөн миний талаар бусад хүмүүсээс асууж сураглах, хаана байгаа болон хэнтэй хамт байгааг тагнаж мэдэхийг оролдох, бусад хүмүүстэй миний талаар ярилцах зэргээр хувийн амьдралд минь хөндлөнгөөс оролцож байна. Бүр сэтгэл санааны дарамт үзүүлж, хардаж заналхийлэх боллоо.
Би тухайн хүнд дахин харилцаа үүсгэхгүй, надтай холбоо барихгүй, араас дагахгүй байхыг хэд хэдэн удаа сануулсан боловч энэ үйлдэл нь огт зогсохгүй, улам л байдал хүндрээд байна. Үүний улмаас би гэрээсээ гарах, ажилдаа явах болон өдөр тутмын амьдралдаа тухгүй, байнгын айдас болгоомжлолтой байх нөхцөл байдал үүсчихлээ. (Бичсэн аймшигтай хараал ерөөлийн үгсийг нь энд бичсэнгүй).
Цагдаад гомдол гаргасан ч тодорхой нэмэр болохгүй юм. Одоо би яах ёстой вэ? Ийм дарамтнаас яаж гарахад туслаач.