ЯАЖ ЗАЙГАА БАРИХ ВЭ?

Би одоо 29 настай, өгөө аваатай бэлгийн харилцаанд орж, хэнтэй ч унтаж үзээгүй яваа юм. Физиологийн хэрэгцээгээ хуруугаараа эсвэл клитор болон чичиргээч төхөөрөмж ашиглан шийддэг байв. Гэтэл сүүлийн үед миний сэрэл дэндүү их хөдөлдөг болчихоод байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЗУРГАН ДЭЭР ДАРЖ ҮЗЭЭРЭЙ…

Би нэг байгууллагад ажилладаг юм. Манай ажлын нэг эхнэр, хүүхэдтэй залуу намайг хааяа тоглоом шоглоомоор өддөг байв. Олон жил ингэж өдсөн ч би онц царай өгдөггүй байсан юм.

Тэгсэн өнгөрсөн жил манай хамт олон нэг газар ороод жоохон ууцгаасан юм. Тэгсэн чинь би түүнд аман секс эсвэл гар хангалга хийж өгмөөр санагдаад (түүнтэй бэлгийн харилцаанд орохгүйгээр бие биедээ гар хангалга хийж өгье гэж бодсон) “Тараад уулзъя” гэсэн мессеж бичээд явуулчихсан. Би бараг мессеж биччихээд өөрөөсөө ичээд байсан чинь тэр залуу маш дуртай байгаа нь илт байв. Гэхдээ тэр үед тохироо нь бүрдээгүй юм.

Бас би айл гэр үймүүлчихвэл яана гэж бодоод ямар нэг зүйл болоогүй өнгөрсөн. Маргааш өдөр нь би “Өөр хүнд мессеж бичих гэж байгаад чам руу андуурч бичсэн байна лээ” гээд хэлчихсэн юм.

Гэтэл одоо тэр залуу бүр илт намайг оролдож эхэллээ. Ажил дээр тааралдах тоолонд намайг нүдээрээ бараг нүцгэлж байгаа юм шиг санагдаж, надад дураараа хүрдэг боллоо. Би одоо яах вэ? Яаж тэр залуугаас заагаа барих вэ? Учраа олохоо болилоо, туслаач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.