Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Эмэгтэй хүний сэтгэл зүй, бэлгийн харилцааны талаар зөвлөгөө авах гэсэн юм.
Би одоо 33 настай. Нөхрөөсөө өөр хүнтэй ойртож, дотносож байгаагүй. Анх нөхөр бид хоёр бэлгийн харилцааны тал дээр маш сонирхолтой, дур хүсэл өндөртэй байлаа. Нөхөр маань одоо ч гэсэн тийм сонирхолтой хэвээрээ.
Гэвч миний хувьд бэлгийн харилцаанд орохдоо дур ханаж чаддаггүй болохоор сүүлийн үед ер нь сонирхолгүй болоод байна. Заримдаа бараг албаар татаж чангаалгуулж байж л харилцаанд ордог боллоо. Би өөрөө магадгүй мэдрэмж арай султай хүн байж магадгүй юм. Дур ханах гэж хичээдэг ч нэг л болж өгөхгүй, цаанаасаа мэдрэмж авахгүй болохоор залхах шинжтэй болоод байна.
Энэ бүхнээс болоод манай харилцаа цаашид яг ийм байдлаараа хэр удаан явж чадах бол гэж асуумаар байна. Эмэгтэйчүүд ээ, надтай адилхан асуудалтай байсан хүмүүс байдаг уу? Дур ханалт болон мэдрэмжийг нэмэгдүүлэх тал дээр надад чин сэтгэлийн зөвлөгөө өгөөч.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.
2 Comments
Nuhur ni hangalttai hemjeend uuriig chine belen boltol buren duuren sereltuulj orshil hiij ugduggui yum blvu? Emegtei hun taashaal avah dur hanah tal dr bol eregteigiinh ni l huchin charmailt uduult chuhal gej l unshij sudalsan daa.
erguu gichii mini orondoo tawij chdhgui chi uuruiiguu mdhgui bhd neg orond orohgui bid yj mdhiin umhii alaa ugaaj sur umhiirsun tarhia tseneglej sur yu ch unshihgui yuch mdhgui bh chin nasnii zowlon huuree