ӨӨР ЭМЭГТЭЙТЭЙ БОЛМООР БАЙНА ГЭЖ ЯРЬДАГ ЭРЧҮҮДЭД ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА…

Сайн байцгаана уу? Гэр бүлийн харилцаа, нандин итгэлцлийн талаар бодож явдаг чин сэтгэлийн зөвлөгөөгөө залуустаа хуваалцмаар байна. “Эхнэр маань дотно харилцаанд орох сонирхолгүй болчихож, өөр эмэгтэйтэй болоход буруудах уу” гэж бодож яваа эрчүүдэд хэдэн үг хэлье. Эхлээд өөрийнхөө ханийг сэтгэл дүүрэн, жаргалтай байлгаж сурах хэрэгтэй. Жинхэнэ аз жаргалыг мэдэрч буй эмэгтэй хүн хэзээ ч нөхрөөсөө дөлж, татгалзахгүй. Эр хүн зөвхөн өөрийнхөө хүсэл таашаалыг чухалчилж, эхнэрийнхээ мэдрэмжийг орхигдуулаад байвал эмэгтэй хүн аяндаа л дотно харилцаанаас хөндийрчихдөг юм.

Гэр бүлээ бат бөх, бүтэн авч үлдэхийн хамгийн чухал зарчим бол бие биедээ хүндэтгэлтэй, үнэнч байх явдал юм. Нэг нэгнээ хуурч, сэтгэлд нь сэв суулгасан бол сүүлд нь хэчнээн эвлэрсэн ч хуучин шигээ халуун дулаан харилцаа эргэж ирдэггүй. Харин бие биедээ үнэнч байсан цагт заримдаа уурлаж хэрэлдсэн ч, бие биенээ уучлаад амархан эвэндээ орчихдог.

Хүний амьдралын энэхүү богинохон хугацаанд заавал бусад руу харц шидэж байхаар хажууд байгаа ханиа илүү хайрлаж, халамжилж амьдарвал ямар сайхан бэ? Ханийнхаа өгсөн итгэлийг бүү гутаа, ханийнхаа асаасан хайрыг бүү унтраа!

Эхнэр ч бай, нөхөр ч бай бүгдээрээ анх хамтдаа ямар жаргалтай байснаа хааяа ч гэсэн дурсдаг байх хэрэгтэй. Амьдралд ямар нэгэн бэрхшээл тулгарахад хялбар аргаар шийдвэрлэх гэж яарах нь асуудлыг улам бүр л хүндрүүлдэг. Бие биенээ хайрлаж, аз жаргалтай амьдрах гэж л бид хамтын амьдралаа эхлүүлдэг шүү дээ. Аз жаргалыг бусдаас биш, өөрөөсөө эхэлж хайцгаая!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.