Энэ байдлыг би яаж тандаж, үнэн мөнийг нь яаж мэдэх вэ?

Эхнэр маань хажуу айлынхаа нөхөртэй их сүрхий харилцаатай байх юм. Өөрөөс нь хэдхэн насаар дүү залуу байдаг. Анхандаа зүгээр л зөрөөд өнгөрөхдөө мэндтэй байдаг биз гэж бодсон чинь одоо ойр зуур тааралдахаараа нэлээд юм ярьдаг болохыг нь анзаарлаа. “Эднийх ийм тийм юм билээ” гээд л амьдралынх нь талаар яриад байдаг.

Хачирхалтай нь бусад хажуу айлын нөхөр, эхнэрүүдтэй манай хүн огт харьцдаггүй шүү дээ. Би сэжиглээд “Та хоёр хэр гайгүй юм бэ, ямар харилцаатай юм?” гэж асуухаар шууд уурлаад хариулахаас зайлсхийдэг юм. Надаас цаагуураа өөр нууж хаагаад байгаа зүйл байгаа юм болов уу? Энэ байдлыг би яаж тандаж, үнэн мөнийг нь яаж мэдэх вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.