ХУЛГАЙЧ НАЙЗ, ТҮҮНИЙ НАЙЗ ЗАЛУУТАЙ НУУЦААР ЯВАЛДДАГ БАЙСАН МИНИЙ НУУЦ…

Сайн байцгаана уу? Амьдралд тохиолдсон нэгэн нууцлаг түүх болон сэтгэлийн өчлөө хуваалцах гэсэн юм. Бид хоёр дунд ангиасаа эхлэн олон жил найзалсан дотны найзууд байлаа. Гэвч тэр найзыгаа хулгайч гэдгийг би сүүлд нь л ойлгосон юм даа. Манай гэрээс үнэт зүйлс авч байхад би мэдээгүй, ном хулгайлахад нь ч, бүр компьютерийг минь авахад нь ч мэдээгүй, их л гэнэн хүүхдээрээ байжээ.

Эцэст нь утсыг минь хулгайлахад нь би “Find My Phone” холбосон байсан болохоор тэрүүгээрээ харж байж үнэхээр хулгайч юм байна гэдгийг нь мэдсэн юм.

Гэхдээ би тэр хүн намайг маш их хохироолоо доо гэж өөрийгөө өрөвдөөгүй ээ. Учир нь найз бид хоёр аймгийнх, харин түүний нэлээн удаан үерхсэн найз залуу нь хотынх байсан юм. Би 10-р ангидаа хот руу шилжсэн бөгөөд тэр үед найзын маань найз залуу над руу чат бичиж, би ч уулзахаар болж билээ. Бид хоёр хэд хэдэн удаа уулзаж, секс хийсэн.

Тэгээд тэр хоёр маань нэг нь хотод очиж уулзах, эсвэл нэг нь аймагт нь очиж уулзах болгонд би юу ч болоогүй юм шиг байж, сайн найзын дүр эсгэдэг байв. Найз маань энэ талаар юу ч мэдээгүй. Би харин хийсэн зүйлдээ маш их гэмшиж, өөрийгөө байнга буруутгадаг байлаа.

Харин найз маань намайг тэгж хохироож, хулгай хийснийг нь мэдсэн тэр үед би өөрийгөө буруутгахаа больж, дотроо найзыгаа ч уучлаад, эргэж харахгүйгээр харилцаагаа бүрмөсөн тасалсан даа…

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

2 Comments

  1. buuk says:

    iim erguu pzdaagiin etseg eh ni gj ymar lalriin uwgun emgen bdg bol pzdaa 9 uyer ni haraaj almaar zolbin etseg ehees dutuu tursun gichii

  2. buuk says:

    chi bol bur naiziinhaa hajuud orchlongiin hamgiin buzar hulgaich ynhan bn ugaasaa huduunii alaa oligtoi ugaadaggui haltruud l iim tembuursen setgehuitei l dee hunii huntei ywaldchihaad uuriiguu uuchilsan gj shaajiin dugui duguigaa oldog ymaa zaar unertsen awgai mini chi ch nzaasaa ylgaagui ghdee bur dor ynhan bn tsus nulims 2 udahgui chmg jiwuulne

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.