ЭХНЭРТЭЙ ГЭДГЭЭ НУУЖ ЯВДАГ, АСУУДАЛТАЙ НӨХӨР МИНЬ ЗАСРАХ БОЛОВ УУ?

Сайн байцгаана уу? Шөнийн мэнд хүргэе. Сэтгэлдээ хуримтлагдсан шаналал, эргэлзээгээ хуваалцаж, та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм.

Манай нөхөр эхнэртэй атлаа бусдад өөрийгөө эхнэргүй гэж хэлэн танилцдаг, байнга л паб, караоке хэсэж явдаг юм. Гадуур явж байхдаа залгахаар утсаа авдаггүй, чатанд хариулахгүй мөртлөө нүүр тулахаараа “Би зөвхөн чамдаа л хайртай” гэж байнга хэлдэг.

Гэтэл саяхан түүний утсанд өөр эмэгтэйгээс “Сайхан амарсан уу? Ажилдаа явсан уу, хайраа?” гэсэн мессеж ирснийг хараад миний дотор бүх зүйл орвонгоороо эргэчихлээ. Тэр үйл явдлаас хойш надад нөхөртөө итгэх ямар ч итгэл үлдсэнгүй. Сэтгэл зүй маань маш тогтворгүй болж, өөрийгөө тайвшруулж чадахгүй хэцүү байдалд байна.

Энэ асуудлаа хэнд ярьж, хэнээс зөвлөгөө авахаа ч мэдэхгүй юм. Та бүхэн хөндлөнгөөс хараад “Шууд сал, хая” гэж зөвлөх байх. Гэвч би яг ямар алхам хийхээ мэдэхгүй төөрөлдөөд байна. Ийм зантай, хуурмаг харилцаатай хүн цаашдаа засрах болов уу? Сэтгэлийн гүн дэх эргэлзээг минь тайлж зөвлөөч.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

1 Comment

  1. Зөвлөгөө says:

    Би бас эхнэрээ маш муухай гомдоосон эр хүн байна, маш их гэмшиж явдаг юм. Явж2 сэтгэлгүйдээ ч бишээ, танай нөхөр чамд хайртай гэж бодож байна. Зүгээр л чи тэр хүний сэтгэлийг нь татахгүй, сэрлийг нь хөдөлгөхгүй болсон гэж хэлэхээр байна. Өөрөөр хэлбэл эр нөхрөө татахаар зөөлөн бай, янаг бай, бас та 2 нээлттэй ярилцаад сексдээ дэвшил гаргаарай л гэж хэлэх байна даа, өөрсөддөө зориулж цаг гаргаж хамтдаа өөр зүйл хийж сайхан секс хийгээд ярилцаад үзээрэй л гэж зөвлөх байна даа. Эр хүний хувьд эрчүүд эхнэр нь өөрийнх нь эрхэнд байгаа, сул дорой шүү гэдэг нь мэдрэгдээд, халуухан, янаг болоод ирэхээр ямар ч эр хүн эхнэрээ л бодно доо гэж л бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.