Гэр бүл гэдэг бол зүгээр нэг хамтдаа амьдрах амлалт биш, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бие биедээ өгч буй гүн гүнзгий итгэлцэл, хариуцлага юм. Та амьдралынхаа ханийг сонгон гэр бүл болсон л бол өөр бусадтай хөнгөн хуумгай харилцаа үүсгэх, завхайрах эрх чөлөө чинь дуусгавар болсон гэдгийг ухамсарлах ёстой.
Хэрэв чи гэр бүлээс гадуурх харилцаа, түр зуурын садар самуун, цэнгэлийг хүссээр байгаа бол анхнаасаа хүнтэй суулгүй, ганц бие амьдралаа сонгох бүрэн боломжтой байсан. Ганц биеийн эрх чөлөө, жаргал зугааг хөөж амьдрах сонголт хэн бүхэнд нээлттэй байхад бусдын амьдрал, сэтгэл зүйгээр тоглож гэр бүл үймүүлэх нь хамгийн арчаагүй үйлдэл юм.
Гэр бүлийн амьдралыг сонгочихоод араар нь тавьж, садар завхай явдлыг хэвийн мэт санаж амьдарч байгаа бол хүйс харгалзахгүйгээр хэн ч байсан ухамсаргүй, ёс суртахуунгүй нэгэн гэдгээ харуулж буй хэрэг. Нийгэм болон ойр дотны хүмүүстээ үнэ цэнэтэй байж, хариуцлагатай амьдарч чадахгүй бол гэр бүл эхлүүлэх эрх хэнд ч байхгүй.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.