Залуу насаа дэмий зүйлд үрээд байгаа ч юм шиг

Би өнөөдөр өөрт тохиолдоод байгаа сэтгэл зүйн эргэлзээ, шаналлынхаа талаар та бүхэнтэй илэн далангүй ярилцахаар шийдлээ. Би одоо АНУ-д суралцангаа ажилладаг, энэ зун дөнгөж 20 нас хүрэх залуу. Анх ээж ааваасаа ганц ч төгрөгийн тусламж авалгүй, ердөө хоёрхон чемодан хувцастайгаа эх орноосоо гарч байсан бол өнөөдөр хүний нутагт өөрийн гэсэн орон зайг бий болгож, хоолтой, орон байртай, хангалуун сайхан амьдарч байна.

Би уг нь ирээдүйн ханийнхаа хувьд хамгийн халамжтай, үнэ цэнэтэй, дэлхийн хамгийн аз жаргалтай бүсгүй болгохыг хүсдэг зарчимч залуу. Гэвч надад сэтгэлээс огт гардаггүй нэгэн шарх бий. Тэр бол салан тусгаарлаад жил гаруйн хугацаа өнгөрч буй анхны хайр маань юм.

Үнэнийг хэлэхэд би гадаад төрх, нуруу турууны хувьд давгүй болохоор араас минь гүйж, бүхнээ зориулахад бэлэн бүсгүйчүүд цөөнгүй байдаг. Гэтэл миний доторх “би” одоог хүртэл тэр нэгэн салсан охинд өөрийгөө ямар мундаг явж байгааг, хэн болсноо батлан харуулах гэж л өдөр бүр үхэн хатан зүтгээд байгаа юм шиг санагдах боллоо. Эргээд бодоход ердөө нэг л эмэгтэйгээс болж хамаг энерги, залуу насаа дэмий зүйлд үрээд байгаа ч юм шиг гунигтай зангилаа дотор минь үүсчихээд байна.

Төлөвлөгөөгөөр бол сургуулиа дүүргээд Монголдоо буцаж очиж сайхан ханьтай болон гэрлэх бодолтой. Гэвч энд ганцаараа, дээрээс нь тэр бүх сэтгэлийн бодлуудаа тээж явсаар тэр хугацааг хүртэл тэсэхэд үнэхээр сэтгэл зүйн хувьд хүнд байна. Би энэ сайтын идэвхтэй уншигч болоод 8-р ангиасаа хойш олон жил болжээ. Энэ бол миний бичиж буй анхны захидал юм. Намайг насаар минь басахгүйгээр, амьдралын туршлагатай ах эгч нар маань сэтгэлийн үгээ хэлж, зөвлөөч гэж хүсэж байна.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

1 Comment

  1. buuk says:

    өөрийн гэсэн орон зайг бий болгож, хоолтой, орон байртай, хангалуун сайхан амьдарч байна.hangaluun shan amidarch bgaa bol chi end yu hj bgaan be harinch hangaluun bish ym bish uu tgd busdad taaalagdah gj amidarch bga bol chi ugaasaa usuhiin ulun zan chin arilaagui bnoo ydaj busdad taalagdah eseh ni sonin bolson tsagt naad hangaluun gdg ugee ashiglaarai duu mini odoo bol chi ih yduu setgelzuitei setgelgeetei l sanagdaj bn ba sl neg uuriiguu shan mundag gj bdson bi giin uwchin ni ch hurtel arilaagui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.