ӨДӨРТ 2-3 УДАА НОЙЛД СААГААД БАЙХ ЮМ

Нөхөр бид хоёр амьдраад 6 жил болж байна. Анх бол манай хүн өдөр болгон л хийдэг, маш их сэрэлтэй залуу байсан юм. Гэтэл одоо бид хоёрын секс харилцаа нэг л болж өгөхгүй, хөндийрчихсөн санагдах боллоо. Бараг 14 хоногт 1 удаа хийвэл их юм болсон.

Би аль болох сонирхлыг нь татах гээд, өөрт нь таалагдах гэж тачаангуй дотуур хувцас, тоглоом гээд бүх зүйлийг авсан. Өнөө хувцаснуудаа өмсөөд урдуур, хойгуур нь явахад огт тоосон юм байхгүй. Өглөө, оройгүй ажилтай байдаг болохоор нь би “ядраад тэгж байгаа байх” гэж боддог байсан юм. Гэтэл өдөрт 2-3 удаа 00 орж сааж байгаад гарч ирдэг.

Энэ үйлдлийг нь харах болгонд надад өөрийгөө голох мэдрэмж авч, үнэхээр хэцүү санагддаг. Дээрээс нь миний хажууд найзуудынхаа уулзсан эмэгтэйчүүдийг, эсвэл инстаграмаас харсан бүсгүйчүүдийг “аймаар гоё биетэй, хөөрхөн” гэж ярих юм. Би яг яах ёстой юм бол оо? Эсвэл зүгээр л юу ч болоогүй юм шиг чимээгүй амьдарсаар байх уу? Ойлгож зөвлөөч.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.