ХӨӨРХИЙ БАЙДГААРАА САЙН ХАНДДАГ Ч ЦААНАА Л ИТГЭЛ ТӨРӨХГҮЙ ЮМ

Надаас 11 нас дүү залуутай амьдрал заавал эхлүүлбэл ер нь хэр бүтэх бол оо? Бид хоёр дотно болоод 1 жил хагас болж байна. Хоёр тийшээ ажил амьдралын шаардлагаар байнга уулзаад байж чаддаггүй л дээ.

Тэр залуу маань хөөрхий байдгаараа л надад сайн хандаж, сэтгэл гаргаад байдаг юм. Гэвч миний сэтгэлд цаанаа л нэг бүрэн итгэл төрж өгөхгүй, насны зөрүү болон ирээдүйн талаар эргэлзээд байх юм. Ийм залуу хүнтэй амьдралаа холбоход цаашдаа ямар асуудлууд гардаг вэ? Амьдрал дээр ийм туршлагатай хүмүүс байвал зөвлөөд өгөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.