ГЭТЭЛ СҮҮЛД НЬ ТЭР ШӨНӨ ЮУ Ч БОЛООГҮЙ ГЭДГИЙГ СОНСЛОО, ОДОО ЯАХ ВЭ?

Сайн байцгаана уу залуусаа. Надад тохиолдсон нэгэн хачирхалтай, сэтгэл шаналгасан явдлын талаар зөвлөгөө авахаар бичиж байна.

АМАН СЕКСИЙГ БОДИТ МЭТ МЭДРҮҮЛНЭ…

Өнгөрсөн жил манай ажлынхан амралтад явж, нэлээд ууцгаасан юм. Би тэр үед хэтэрхий их ууснаас болоод согтож, кадр тасарчихсан байлаа. Энэ явдлаас хойш бараг 5 сарын дараа манай ажлын нэг бүсгүйн гэдэс нь нэлээд томорчихсон байв. Тэгснээ нэг өдөр над дээр ирээд “Энэ бол чиний хүүхэд. Тэр амралтын газар байхад бид хоёрын дунд зүйл болсон. Би чамд сайн байсан болохоор татгалзаагүй, энэ хүүхдээ төрүүлнэ. Харин чи хариуцлагаа хүлээх үү, яахаа өөрөө мэдээрэй” гэж хэлдэг байгаа.

Би тухайн үед юу ч санахгүй байсан ч эр хүн шиг хариуцлагаа хүлээнэ гээд бид хоёр хамт амьдарч эхэлсэн. Одоо бидний хүүхэд гэгдэж байгаа бяцхан амьтан удахгүй ой хүрэх гэж байна.

Гэтэл саяхан ажлын маань итгэж явдаг, худлаа хэлэхээргүй залуутай уулзаж байтал “Тэр шөнө та хоёрын хооронд огт тийм зүйл болоогүй, чи согтоод унтчихсан байхад тэр эмэгтэй өөр хүнтэй байсан” гэж надад хэллээ. Би одоо хэнд нь итгэхээ үнэхээр мэдэхгүй байна.

Нэгэнт нэг гэрт орж, амьдрал эхлүүлчихсэн болохоор шууд шүүх, цагдаа болоод эхнэрээ зовоож, хардах нь хэрэв миний хүүхэд мөн байж таарвал дэмий хүн гомдоочих юм болов уу гэж санаа зовоод байна. Гэвч толгойд орсон энэ сэжиг дотор бодогдоод, ерөөсөө тайван байлгаж чадахгүй юм.

Монголд ийм ДНК-ийн шинжилгээ хийдэг хувийн болон улсын ямар байгууллага, лабораториуд байдаг вэ? Чимээгүйхэн шинжилгээ өгөөд эцэг мөн эсэхийг нь тогтоочих боломж байдаг уу? Мэдээлэлтэй хүмүүс байвал хэлж өгч туслаач.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.