Манай улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 тохиолдол бүртгэгдсэн.
2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон байна. Нийт тохиолдлоос нас барсан 73, гадны улс орнуудад амьдарч байгаа 40, эрүүл мэндийн байгууллагын хяналтад тогтмол үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байгаа 322 (95.2 хувь) хүн байна.