Хань чинь өөр хүнтэй явалдаж, чамайг хуурч байгаа бол өөрийгөө битгий зовоогоорой. Түүний сонголтод бүү оролц. Чи аль хэдийн нэгэн цагт сонгогдсон хүн. Харин тэр өөр сонголт хийхээр шийдсэн бол энэ нь чиний үнэ цэнийн асуудал биш, зөвхөн түүний л сонголт. Чамд ч бас маш олон сонголт бий. Хэн нэгний эргэлзээ, урвалтын дунд өөрийнхөө үнэ цэнийг бүү гээ. Чамайг сонгохгүй байгаа хүнийг хүчээр үлдээх гэж бүү хичээ. Чи хэн нэгний сонголт болох гэж биш, өөрийгөө сонгож амьдрах гэж энэ хорвоод ирсэн хүн.