Дэлхийн поп хөгжмийн супер од 40 настай Lady Gaga болон түүний сүй тавьсан залуу, технологийн бизнесмен Michael Polansky нар анхны хүүхдээ тээгч эхийн тусламжтайгаар өлгийдөн авч, ээж аав болжээ. Тэд Лос-Анжелес хотын “Cedars-Sinai Medical Center” эмнэлэгт мэндэлсэн охиныхоо бүтэн нэрийг Rose Bean Polansky хэмээн өгсөн байна.
Охины нэрний утга учир:
TMZ болон хэвлэлүүдийн онцолж байгаагаар Lady Gaga нь олон жилийн турш биеийн бүх хэсгээр хүчтэй өвдөлт өгдөг “фибромиалги” (fibromyalgia) хэмээх архаг өвчинтэй тэмцэж ирсэн бөгөөд энэ нь тээгч эх сонгох гол шалтгаануудын нэг болсон байж магадгүй хэмээн тайлбарлаж байна. Өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Амьдралынх нь дараагийн том үүрэг бол ээж болох” хэмээн ярьж байсан тэрээр одоо уран бүтээлийн ажлаа түр завсарлан, охиндоо бүх анхаарлаа хандуулж байна.