БҮХ ХУУРАЛТ СЕКСИЙН ДУР ХҮСЛЭЭС БОЛДОГГҮЙ ГЭЖ ҮҮ?

Сайн байцгаана уу? Араар тавилт болон харилцааны талаарх бодлоо хуваалцахаар бичиж байна. Араар тавилтыг бие махбодийн өвчлөлтэй харьцуулах юм бол автомашинд хүчтэй мөргүүлсэнтэй тэнцэх сэтгэлийн маш том гэмтэл, шарх авдаг гэж үздэг. Айж түгших нь нэмэгдэж, өөртөө итгэх итгэл эрс багасна. Гэвч бүх араар тавилт зөвхөн сексийн дур хүслийн төлөө байдаггүй гэж сэтгэл заслын эмч, гэр бүл судлаач нар тодорхойлдог юм байна лээ.

Удаан хугацаанд тээсэн сэтгэлийн гомдол, үл хүндлэгдэх, гадуурхагдах байдал нь араар тавих эрсдэлийг улам нэмэгдүүлдэг гэж үздэг. Мэдээж араар тавилт бол маш муухай зүйл. Зөвтгөх арга байхгүй ч гэсэн хүнтэй хог шаар шиг харьцаад байвал тэр хүн өөр газраас хайр халамж хүсэх нь аргагүй ч юм шиг. Гэрлээгүй, хэн нэгнийг хуураагүй, бэлгийн замын халдварт өвчин авахгүй, бусдад халдаахгүй л бол хэнтэйгээ хэдэн удаа секс хийх нь тухайн хүний дурын асуудал шүү дээ. Харин хууралт гэдэг бол шал өөр сэдэв юм…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.