36 НАС ХҮРЛЭЭ, ГАНЦААРДАЛААС ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ БАЙНА…

Сайн байцгаана уу? Сэтгэлийн үгээ хуваалцаж, зөвлөгөө авахаар бичиж байна. Заяаны хань гэж үнэхээр байдаг юм болов уу? Тийм зүйл байдаг бол тэр хүнтэйгээ хаанаас, яаж учрах ёстой юм бэ? Одоо үнэхээр ганцаардахаас, ганцаараа явахаас залхаж байна. Бусдад төвөг болохгүй, хэн нэгэнд гай болохгүй өдий хүртэл өөрийгөө хичээгээд явж ирлээ. Одоо оройтолгүй сайхан гэр бүлийн амьдрал эхлүүлээд, хүний ёсоор хайрлаж, хайрлуулж амьдармаар байна.

 

Нас маань хэдийнэ 36 хүрчихлээ. Жил ирэх тусам нас ахиж, өөртөө болон ирээдүйдээ санаа зовох юм. Жил болгон л “дараа жил нэг хүнтэй болох байлгүй” гэж явсаар байтал цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх юм.

Би өөрөө архи, тамхи гэх мэт элдэв муу зуршилгүй, зан ааш томоотой, хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг залуу байна. Хөдөө байдаг болохоор ч тэр үү, хүмүүстэй танилцах боломж муутай байх юм. Би одоо яавал дээр вэ? Яаж өөрийн гэсэн амьдралаа эхлүүлж, насан туршийн ханиа олох вэ? Та бүхэн надад зөвлөөд туслаач.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.