Сайн байцгаана уу? Ийм асуудалтай тулгарч байсан бүсгүйчүүд байвал сэтгэгдлээ хуваалцаарай. Нөхөртэйгөө ханилаад 2 жил болж байна. Би одоо 26 настай. Гэтэл бэлгийн харилцаан дээр ямар ч ханамж, таашаал авч чадахгүй юм. Нөхөрт бол сайхан байдаг байх, би ч өөрийгөө умартаж, түүнд аль болох тааламжтай байлгах гээд хичээдэг.
Гэтэл нөхөр маань байнга дур тавиад, би огт тавихгүй үлдээд байхаар сүүлдээ бэлгийн харилцаанд бүр дургүй хүрдэг болчихлоо. Одоо бүр сэрэл ч хөдлөхөө больсон. Гэртээ таг суугаад байхаар амархан уур хүрч, сэтгэл санаа огт тайван байж чадахгүй байна. Ядаж орны ажил дээрээ таашаал авдаг бол сэтгэл зүй арай дээр байх сан.
Нөхөр маань надаас ах мөртлөө орны ажил дээр туршлага үнэхээр муутай, ямар ч мэдрэмжгүй. Намайг бүр хүчээр дуу алдуулах гээд байдаг гээд бод доо. “Би дур тавихгүй байна” гэж үнэнээ хэлснээс хойш намайг тавиулах гээд хичээж байгаа ч үнэхээр шал дутуу, хэлбэр төдий зүйл хийх юм.
Тэр сайхан дур тавилтын мэдрэмжийг ядаж нэг удаа ч болтугай мэдэрч үзэх юм сан. Эмэгтэйчүүд ээ, энэ байдлыг яаж засах вэ? Надад зөвлөөч.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.