Би одоо 21 настай эмэгтэй, найз залуу маань 25 настай. Бид хоёр саяхнаас л бэлгийн харилцаанд орж эхэлж байгаа юм. Би онгон биеэ 20 насандаа хайртай хүндээ өгч байсан бөгөөд тэр үед ерөөсөө 4, 5-хан удаа л бэлгийн харилцаанд орж байв. Түүнээс хойш огт харилцаанд оролгүй удаан явж байгаад саяхнаас л одоогийн найз залуутайгаа хэд хэдэн удаа ойртлоо.

ҮТРЭЭ АГШААГЧ КЕГЕЛ БӨМБӨЛГИЙН ЦУГЛУУЛГА

Гэтэл нэг ойлгомжгүй, сэтгэл зовоосон асуудал гарч ирэв. Найз залуу маань бэлгийн харилцааны үед дур тавьж чадахгүй, тавьлаа гэхэд маш их хугацаа зарцуулж удаж байна. Уг нь бэлэг эрхтэн нь босоход ямар ч асуудалгүй, хэмжээний хувьд ч жижиг биш дундаж, нэг шөнө хэд хэдэн удаа ойртож чаддаг.

Гэвч саяхан ойртож байхад надад өөрийн маань үтрээ арай л сул байгаа юм шиг санагдаад найз залуугаасаа асуутал “Харин жоохон сул байх шиг байна” гэж хариулсан. Тэр үгийг сонсоод би өөртөө үнэхээр дургүй хүрээд, эмэгтэй хүнийхээ хувьд өөртөө итгэх итгэл бүрэн уначихав.

Би амьдралдаа бэлгийн харилцаанд маш цөөхөн удаа орсон байтал ийм амархан сунана гэж байх уу? Миний үтрээ суначихсан болохоор найз залуу маань таашаал авч чадахгүй, дур нь тавихгүй удаад байгаа юм уу? Эсвэл эрэгтэй хүнд нь өөр учир байна уу?

Эмэгтэй хүний үтрээ ийм амархан сунадаг юм уу? Буцаагаад үтрээгээ хэрхэн бариу, чанга болгох вэ? Мэдэх хүмүүс байвал надад зөвлөгөө өгөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.