2001 оны 12-р сарын 12-нд Холливудын хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй, амжилттай залуу жүжигчдийн нэг Winona Ryder Беверли Хиллс дэх “Saks Fifth Avenue” хэт тансаг хэрэглээний дэлгүүрт хулгайн хэргээр цагдаад баригдсан нь дэлхийн шоу бизнесийг шуугиулсан юм. Тэрээр сая сая ам.долларын хөрөнгөтэй, Оскарын залуу нэр дэвшигч байсан тул энэ хэрэг маш том дуулиан дагуулав.
Хэрэг хэрхэн гарсан бэ?
30 настай Winona Ryder дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хамгаалалтын ажилтнуудын анхааралд өртжээ. Тэрээр хувцас солих өрөөнд орж, Marc Jacobs, Gucci, Chanel, Donna Karan зэрэг дээд ангиллын брендийн 5,500 ам.долларын (тухайн үеийн ханшаар) үнэтэй хувцас, цүнх, үсний боолтны хамгаалалтын тагуудыг (security tags) зориулалтын хайчаар хайчлан авч, өөрийн том цүнхэндээ хийсэн байна.
Түүнийг дэлгүүрээс гарах гэж байхад нь дэлгүүрийн хамгаалагчид саатуулж, цүнхийг нь шалгахад хулгайлсан бараанууд болон жороор олгогддог асар хүчтэй өвчин намагжуулах эмүүд (Vicodin) олдсон юм.
Шүүх хурал ба Клептомани (Kleptomania)
Шүүх хурлын үеэр түүний өгсөн тайлбар болон сэтгэцийн байдал ихээхэн анхаарал татсан. Тэрээр шүүгчид: “Жүжигчин хүн дүрдээ орохын тулд заримдаа сонин зүйл хийдэг. Би нэгэн дэлгүүрийн хулгайчийн дүрд тоглох гэж байсан тул туршиж үзсэн” хэмээн мэдүүлж байв.
Гэвч сэтгэц судалачдын үзэж байгаагаар тэрээр Клептомани (Kleptomania) буюу мөнгөндөө бус, хулгай хийх үйл явцад донтож, сэтгэлийн таашаал авдаг сэтгэцийн эмгэгээр өвчилсөн байжээ. Мөн тэрээр тухайн үед гар нь хугарсны улмаас асар хүчтэй өвчин намагжуулах эм ууж байсан бөгөөд энэ нь түүний ухамсарт нөлөөлсөн гэж өгүүлдэг.
Шийтгэл ба Холливудын карьерын уналт
Шүүхээс Winona Ryder-т дараах шийтгэлийг ногдуулжээ:

Энэхүү дуулиант хэргээс болж Холливудын студиуд түүнд рол өгөхөөс татгалзаж, Winona Ryder-ын карьер бараг 10 гаруй жил зогсонги байдалд орсон юм. Тэрээр 2016 онд Netflix-ийн алдартай “Stranger Things” цувралын гол дүрд тоглож байж л Холливудад эргэн ирэлт хийж чаджээ.