ЭРХ НЬ ДЭНДСЭН, ӨСВӨР НАСНЫ ДҮҮГЭЭ ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Эрх нь дэндсэн 16 настай эрэгтэй хүүхдийг одоо яах ёстой юм бэ? Би эгч нь байгаа юм, бид хоёр нэлээн олон насны зөрүүтэй. Одоо бол хоорондоо харилцаа марилцаа гэж авах юм юу ч байхгүй болсон. Түүнд таалагддаг, сонирхдог юм гэж нэг ч байхгүй. Гэр орондоо байнгын уур уцаартай, хамаг юмаа шидэлж, зүгээр энгийн юм асуухаар л уурласан хүн байдаг. “Надад ямар хамаатай юм, би яаж мэдэх юм, надтай битгий харьц” гээд л аашилна.

Жаахан үг хэлэхээр нохой хуцаж байгаа чинээ ч тоохгүй. Аав, ээжтэй бол бүр “Тэнэг юм уу, мангар юм уу, эргүү юм уу, чадахгүй байж” гэж харьцаж байна. Хааяа бүр тэвчээр барагдаад цохиод авахаар түүнийгээ засахын оронд улам гөжүүдлээд, бүр хүнээ байгаад байх юм. Тэртэй тэргүй хамт амьдрахад аймаар хэцүү байна. Нэгэнт ингээд буруу хүмүүсчихсэн өсвөр насны хүүхдийг одоо яах ёстой байдаг юм бэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.