САЛАЛТ ЗАРИМДАА ЗӨВ ШИЙДЭЛ БАЙЖ ЧАДАХ УУ?

Би одоо 30 гарч яваа, хоёр хүүхдийн ээж юм. Нөхөртэй ч юм шиг, үгүй ч юм шиг амьдарсаар нэлээн удлаа. Уг нь муу хүн биш л дээ, хүүхдүүддээ хайртай, залхуурч ажлаас хойш суудаггүй. Гэвч гол нь ямар ч халамжгүй, мөнгө төгрөгөө үргэлж нуудаг. 14 жил хамт ханилахдаа нэг удаа ч цалингаа “май” гээд өгч үзээгүй. Дандаа л мөнгө олдогоо урдаа барьж, намайг үргэлж дорд үзнэ. Дээр нь архи ч нэлээн уудаг.

ЧИЙГШҮҮЛЭГЧ БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОРИУЛАЛТЫН САВАН…

Ийм хүний хажууд үлдсэн насаа өнгөрөөнө гээд дахиад л тэсээд амьдраад байх ёстой юм болов уу? Шулуухан хэлэхэд, би эр нөхрөөсөө хайр халамж мэдэрч үзээгүй гэхэд болно. Одоо нөгөө сэтгэлгүй, хатуу эмэгтэй нь болчих гээд байна. Би эд мөнгө, элдэв юманд шунадаггүй. Үр хүүхдүүдээ яг өөрөө л гардаж өсгөөд, жаахан оройтсон ч саяханаас мэргэжлээрээ ажиллаж, карьераа эхлүүлсэн.

Бидэнтэй хэзээ ч ярилцдаггүй, ерөөсөө л хоол аваад өгчихвөл хүнд өөр хэрэгцээ байдаггүй юм шиг ханддаг хүнийг одоо яах вэ? Одоо миний сэтгэл үнэхээр хөрчихсөн юм шиг санагдаж байна. Салалт заримдаа зөв шийдэл байдаг гэдэг үнэн болов уу? Хүүхдүүдээ л бодоод өдий хүртэл тэсээд л явж байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.