Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Миний бие баргийн охид хүүхнүүдэд гологдохооргүй царай зүстэй, бие хаа, нуруу туруутай залуу юм. Бага байхаас аав, ээжийн хатуу хараа хяналтанд байснаас ч тэр үү, эмэгтэй хүнтэй амархан ойлголцож, сэтгэлгээ болон мэдрэмжээ нээлттэй илэрхийлж чаддаггүй. Тэрнээсээ болоод бэлгийн амьдрал маань ч нэг их сүртэй, сонирхолтой байж чаддаггүй юм.
Яахав, тохиолдлоор учирсан хүмүүстэйгээ бол мартагдахааргүй, хэн хэндээ сэтгэл ханамж өндөртэй секс хийж чаддаг л даа. Гэхдээ цаашид тогтмол харилцаатай байх бэлгийн хамтрагчтай л болмоор байна. Хүмүүс яаж хэн хэндээ тохирсон, бие биедээ гэм хоргүй хамтрагчаа олж харилцдаг юм бэ? Зөвлөөч.