Сайн байна уу? Нөхөр маань цалин гэж 4 сая төгрөг авснаа надад “3 саяыг авсан” гэж хэлээд, үлдсэн мөнгөө өөр дансандаа байлгаж байсныг нь мэдчихлээ. Миний нэг муухай зан байдаг юм, ухаж төнхөж байгаад л олж мэдчихлээ.
Бас өмнө нь сарынхаа цалинг бүтнээр нь өгдөг байснаа одоо болиод “Хэрэгтэй юм байвал хэлээд аваарай” гэх болсон. Би эсвэл үүнийг хэтэрхий хүндээр бодоод байна уу, бүү мэд. Одоохондоо би өөрөө ажилгүй байгаа болохоор уур хүрээд л байх юм. Одоо тэгээд гэр бүлийн хэрэглээний мөнгө гарах тоолонд заавал шалтаг, шалтгаанаа тайлбарлаж байж авах юм байх даа? Энэ талаар юу гэж бодож байна вэ, зөвлөөч.
1 Comment
Er hun oortei mongo uldeeh ni zovoo gehdee bol chi shunaliin tulam bn aa iim huuhennees holhon yvaarai tui2