БАЙНГА МӨРДӨЖ МӨШГӨӨД БАЙХ ЮМ…

Сайн байцгаана уу? Би одоо 27 настай. Гол асуудалдаа шууд оръё. Би 37 настай залуутай танилынхаа хүлээн авалтан дээр танилцсан юм. Гэрлэж байгаагүй, маш бие даасан, джентлмен хүн шиг харагдсан. Би найз залуугаасаа салаад удаагүй байсан бөгөөд нэлээд гуйсны эцэст зөвшөөрч харилцаж эхэлсэн юм. Гэвч тэр хүн харагдаж байгаа шигээ хүн биш байлаа.

Эхэндээ хардаг байсан бол сүүлдээ бүр даамжирч, надтай уулзаж байсан ямар ч хамааралгүй хүнийг хүртэл барьж аваад сэргэггүй болтол нь зодсон. Шүүхэд дуудагдсан ч ар тал ихтэй болохоор ингээс тэгэсгээд мултарчихсан. Өмнө нь ч бас иймэрхүү зүйлс хэд хэд давтагдаж байсан юм билээ.

Намайг өөрөөс нь салбал “Чамайг алчихаад өөрийгөө ална” гэж сүрдүүлээд, хаа явсан газар юу хийж байгааг минь байнга мөрдөж мөшгидөг. Утасныхаа дугаарыг сольж, байраа хүртэл зараад нуугдсан ч яаж ийж байгаад л олоод байх юм. Би бүх л арга хэмжээг авч үзлээ, одоо үнэхээр яахаа мэдэхгүй байна.

Намайг эзгүйд байр руу маань орчихсон байсан. Одоо ганцаараа унтахаас хүртэл айдаг болсон. “Би чамд хайртай, зөвхөн надтай хамт бай, би өөрчлөгдөнө” гээд байх юм. Бүр үнэхээр яахаа мэдэхгүй байна. Энэ хүнээс яаж салах вэ, яавал дээр вэ? Зөвлөгөө өгч тусална уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.