БАЙНГА МӨРДӨЖ МӨШГӨӨД БАЙХ ЮМ…

Сайн байцгаана уу? Би одоо 27 настай. Гол асуудалдаа шууд оръё. Би 37 настай залуутай танилынхаа хүлээн авалтан дээр танилцсан юм. Гэрлэж байгаагүй, маш бие даасан, джентлмен хүн шиг харагдсан. Би найз залуугаасаа салаад удаагүй байсан бөгөөд нэлээд гуйсны эцэст зөвшөөрч харилцаж эхэлсэн юм. Гэвч тэр хүн харагдаж байгаа шигээ хүн биш байлаа.

Эхэндээ хардаг байсан бол сүүлдээ бүр даамжирч, надтай уулзаж байсан ямар ч хамааралгүй хүнийг хүртэл барьж аваад сэргэггүй болтол нь зодсон. Шүүхэд дуудагдсан ч ар тал ихтэй болохоор ингээс тэгэсгээд мултарчихсан. Өмнө нь ч бас иймэрхүү зүйлс хэд хэд давтагдаж байсан юм билээ.

Намайг өөрөөс нь салбал “Чамайг алчихаад өөрийгөө ална” гэж сүрдүүлээд, хаа явсан газар юу хийж байгааг минь байнга мөрдөж мөшгидөг. Утасныхаа дугаарыг сольж, байраа хүртэл зараад нуугдсан ч яаж ийж байгаад л олоод байх юм. Би бүх л арга хэмжээг авч үзлээ, одоо үнэхээр яахаа мэдэхгүй байна.

Намайг эзгүйд байр руу маань орчихсон байсан. Одоо ганцаараа унтахаас хүртэл айдаг болсон. “Би чамд хайртай, зөвхөн надтай хамт бай, би өөрчлөгдөнө” гээд байх юм. Бүр үнэхээр яахаа мэдэхгүй байна. Энэ хүнээс яаж салах вэ, яавал дээр вэ? Зөвлөгөө өгч тусална уу.

4 Comments

  1. зочин says:

    НАРСИСТ этгээд байна… Цагдаа шүүхэд өгөх бүх нотлох баримтыг сайн бүрдүүл… цагдаад хандаад Шүүхээр шийдвэрлүүлэх… ойртох уулзахыг хориглосон шийдвэр гаргуул… эрүүгийн өмгөөлөгч Мэргэн, мөн нөгөө хүүхэд эмэгтэйчүүдийн Булгамаа гэх өмгөөлөгч олж авч уулз…

  2. buuk says:

    er ni baina sh dee huchgui huniig l hun deerelhdeg ym daa huchgui gheer tng uhaangui sul doroi bolowsrolgui mdleggui uuriiguu hamgaalah chdwargui gsn ug tgheer chi tm l hun gsn ug tgheer chmg husseneeree deerelhej bgaa ym chamaas oligtoi uhaantai huchtei fuck uguud salj chddg uuriiguu hamgaalj chddg emegteig bol ymarch er yaaj ch chdhgui neeree shuu. deerees ni chi uuruu uluntuj ochson ym bn sh dee tgd hun haragddag shigee bdggui udii boltol oilgoogui usan tolgoi hurteh zuilee l hurtej bn daa uhamsraa uhaanaaraa oilgohgui bol bieeree oilgonoo gj chi bieeree l edelj ywaa hun ym daa gadagshaagaa ywaad amidarwal bolomj zunduu l bna uhaangui boltol zodchihood zugeer ywj bn gheer tanai mongoliin ylzral neg iimerhuu daraa ni chmg alchihaad zugeer l ywna tergiig ghdee chi oilgohoorgui tng bnoo er ni bol end bish chi huuli shuuheer ywah l estoi ym shd ee buruu l ywaad bn daa ng udur uuriinhuu tng uildliig amiaraa tuluh udur irwel bitgii uilaaraai daa ter uedee uurtuuu hohino gj heleerei ok

  3. Delger says:

    Алах гэж сүрдүүлэх, мөрдөх, байранд нэвтрэх нь өндөр эрсдэлийн шинж тэмдэг бөгөөд салах үе хамгийн аюултай байдаг.

    • Аюулд орвол 102 руу залга. Сүрдүүлэг, байранд орсон тохиолдол бүрийг цагдаад бүртгүүл.
    • Ганцаараа бүү унт. Гэр бүл, найзынхаа гэрт эсвэл хамгаалах байранд түр байрла.
    • Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандах. Хууль зүйн туслалцаа, хамгаалах байр олоход тусална (дугаар: findahelpline.com/countries/mn).
    • Баримт хадгал: мессеж, дуудлага, зураг, гэрчүүд.
    • Утсаа шалга: байршил хуваалцах тохиргоо, нууц үгээ соль, машин, цүнхэндээ GPS байгаа эсэхийг шалга.
    • Түүнтэй ганцаараа бүү уулз, “өөрчлөгдөнө” гэдэгт бүү итгэ. Өөрийгөө ална гэвэл энэ таны буруу биш, 102-т мэдэгд.

    Сэтгэлзүйн дэмжлэг хэрэгтэй бол 1800-2000 утас 24/7 үнэ төлбөргүй ажилладаг.

  4. kunaalz says:

    өөрийгөө ална гэж анх удаа сонсож байна мэдрэл муутай СДА юм биш үү АМИА ХОРЛОНО гэж ярьдаг биздээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.