Найз залуу маань ростерийн хуваариар ажилладаг, бид хоёр үерхээд жил ч хүрээгүй байна. 14 хоногийн турш түүнийгээ тэгттлээ санан хүлээж байж ирэхэд нь бэлгийн харилцаанд ороход өдөрт ердөө ганцхан удаа хийгээд л “Ядарчихлаа, эмзэг болчихлоо” гэх юм.
Гэтэл би өмнөх найз залуутайгаа байхдаа нэг нэгэндээ цаг үргэлж тэмүүлж, өдөртөө дор хаяж 5-6 удаа, үүр цайтал секс хийдэг байлаа. Одоогийн найз залуудаа би маш их хайртай, хамтдаа ирээдүйгээ төлөвлөдөг. Ажлынх нь ачаалал, ядарч байгааг нь маш сайн ойлгодог ч бэлгийн амьдрал ийм байгаа нь надад үнэхээр хүнд тусч, сүүлдээ таашаал авахаа ч болилоо. Одоо бүр дахиж хийх тухай ярихаас ч санаа зовдог болчихлоо.
Энэ талаар хэд хэдэн удаа нээлттэй ярилцсан ч тэр маань “Ганц л хийгээд цадчихдаг, шууд нойр хүрдэг” гэж тайлбарладаг. Яг ойртох үед хуучин харилцааны дурсамжууд тархинд зурсхийн орж ирэхэд найз залуудаа гэм хийж байгаа мэт хүнд мэдрэмж авдаг. Ийм байдлаар удаан үргэлжилбэл буруу алхам хийчихвий гэхээс айж байна. Би 25 настай, эрүүл мэндийн хувьд асуудалгүй. Би ер нь хэтэрхий их сэрэлтэй болоод байна уу?