Сайн байцгаана уу? Бүсгүйчүүдээсээ эрүүл мэндтэй холбоотой эмзэг асуудлаар зөвлөгөө авмаар байна. Сүүлийн үеэс эхлэн миний эмзэг хэсгээс хулмас шиг нэг л эвгүй үнэр үнэртэх боллоо. Өөрөө ч мэдрээд, бусадтай ойр байхаас санаа зовж, сэтгэл зүйн хувьд их дарамттай байна. Ийм зүйлтэй тулгарч байсан хүн байдаг болов уу? Хаана, ямар эмчид очиж шинжилгээ өгч үзүүлбэл тохиромжтой вэ? Бас энэ асуудлыг арилгаж, эмчилж байсан туршлагатай хүмүүс байвал зөвлөгөө өгч туслаач.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 ЭНД ДАРААД бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.