АРААР ТАВИЛТ ГЭДЭГ ЗҮЙЛ ЯГ ХЭНИЙХ НЬ БУРУУ БАЙДАГ ЮМ БЭ?

Араар тавилт гэдэг зүйл яг хэнийх нь буруу байдаг юм бэ? Нөхрөө тийм байдалд хүргэсэн эхнэрийнх нь буруу байдаг юм болов уу? Миний л дутагдлаас болоод амьдрал минь ингэж хоёр тийшээ болж байгаа юм болов уу гэж өөрөөсөө байнга асуух юм. Би тэр эмэгтэйгээс нь юугаараа дутуу байсан юм бол оо… үнэхээр юм юм л бодогдуулдаг юм байна.

Уучлаад байх тусам эр хүн нь бүр даварч, эмэгтэй хүн нь сэтгэл зүйгээрээ туйлдан, үнэхээр аргаа бардаг юм байна оо. Одоо зүгээр л тавьж явуулъя даа гээд шийдсэн ч дотор маань бачимдаж үхэх гэж байгаа юм шиг л хүнд байна. Би нэг биш, нэлээн хэдэн удаа буюу 7-8 удаа уучилж боломж олгосон. Энэ их гомдол, сэтгэлийн шархаа одоо яаж тайлах вэ? Үнэхээр ганцаардаж, маш их шаналж байна. Би энэ хүнийг тавьж явуулах нь зөв биз дээ? Боломж олгоогүй биш хангалттай их хугацаа, олон уучлалыг зориулсан шүү дээ.

2 Comments

  1. buuk says:

    Buuk ahiin zugees 7-8 удаа уучилж боломж олгосон genee enend chin hamag asuudal bgaa ym jishee araar tawiltiig hulgai hiih tei adil bodoy l doo 1 udaa hulgai hgd barigdsan gtl tur hulgai hsen huniig uuchilna gd orhiod ywuulbal ter hun 7-8 udaa hulgai hj bgaa ym uchir ni hulgai hiihed yl uurehgui bolohoor ter uuntei yg adil araar tawiltiig chi uuruu uugshuulsen uuchilsan bol bish shuu uuchlaad boldog zuil bas bolohoor teriig chi oilgohgui bolowsrol medleggui bgaa ni iim zuild hurgejee tgheer minii bdloor buruu chamd bn aasuudal zuwhun chamd l bn nomhon temeeg noolohod amar gj teneg huniig tenegtuulled ywah shig amar ym hna bna tgheer chi uuruusuu l ehel deerees ni uuchilsan gdg teneeg setgehuigee hayaagui tsagt ymarch er chamd unench handahgui shuu tgheer ehleed uuriinhuu bolowosrol medleg chadwart l oyun uhaanaa eruul gdgt l anhaardaa.

  2. Төлөвшил, хатуужил says:

    Би эхнэрээ нэг удаа хуурч өөр бүсгүйтэй уулзсан (гэрлэхээс өмнө найзалдаг байсан), тэгээд эхнэртээ өөрөө хэлсэн, надад боломж олгоод уучилсан би итгэлийг нь дахиж алдахгүй гэж боддог. Гэхдээ одоо буцаад бодохоор тэр бүсгүй бие хаагаараа, царай зүсээрээ эхнэрээс миа, гэхдээ яагаад тэр бүсгүйтэй дахиад уулзсан юм болоо гэж бодсон, тэр бүсгүйд манай эхнэрд байдаггүй тийм өөр зүйл байдаг жишээ нь, би нэг удаа чаталж байгаад нүцгэн биеийг нь харъяа гэсэн шууд л зургаа явуулж байсан гэтэл манай эхнэр заримдаа хол байгаад санаад байна харий гэхээр үргэлж цааргалдаг, эсвэл дургүй байдаг. За тэгээд секс дээр бол арай өөр мэдрэмжтэй байсан гэхиймүү, ер нь бүх биеээ зүгээр л миний хүссэнээр удирдуулдаг гэх мэт, гэхдээ эхнэр бол тэгэхгүй бүгдийг хяналтандаа байлгахыг хүсдэг. Хүн2 өөр байдаг. Тэгээд яагаад ингээд өөр эмэгтэй рүү яваад байна бэ гэхээр миний бодлоо 1. Тэр хүн чамаас өөр мэдрэмж өгч байна 2. Танай нөхөр өөрийгөө татаж авч чадах төвөлшил суугаагүй байна 3. Чамаас маш олон удаа уучлалт эрсэн гэхээр чамайг гэх сэтгэл, хайр байгаа гэж бодож байна, зүгээр л хатуужил болон төлөвшил суугаагүй бацаанаараа л байгаа юм болов уу даа гэж бодож байна. Нөхөр чинь одоо ингэж байгаа ч дараа нь насан туршдаа харамсаж амьдарна гарцаагүй. Эцэст нь хүн хэлээрээ гэж сайн ярилцаж ойлголцож л цаашдаа хамтдаа амьдрах байхдаа гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.