Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе! Cekc.mn сайтын зүгээс эрчүүдийн эрүүл мэнд, шээс ялгаруулах тогтолцооны эмгэг болон нөхөн үржихүйн чиглэлээр үнэн зөв, шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор «Төгөлдөр эмчийн булан»-г шинээр нээж байна.
Тус булангаар дамжуулан Анагаах Ухааны Үндэсний Их Сургуулийг төгсөж, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт олон жил үр бүтээлтэй ажиллаад одоо «Мэлтэс Мед» эмнэлэгт урологич, андрологийн чиглэлээр нарийн мэргэшсэн ахлах зэргийн мэс засалч эмчээр ажиллаж буй З.Төгөлдөр таны болон таны гэр бүлийн эрүүл мэндэд хэрэгтэй үнэтэй зөвлөмж, мэдээллийг цувралаар хүргэх юм.
💡 Эмчийн онцлох давуу тал: З.Төгөлдөр эмч нь Монгол Улсад төдийгүй БНСУ, Тайвань, БНХАУ, Австри, АНУ-д урологи, андрологи, урологийн хавдар судлал, лапароскопийн мэс заслын чиглэлээр сургалт, мэргэжлийн дадлага эзэмшсэн туршлагатай. Практик болон нотолгоонд тулгуурласан оношлогоо, эмчилгээ хийгдэнэ.
Ингээд та бүхэн манай эмчийн мэргэжлийн намтар болон туршлагатай танилцана уу.

Цахим шуудан: drtuguldur1127@gmail.com
| Суралцсан сургууль | Хугацаа | Мэргэжлийн чиглэл | Эзэмшсэн зэрэг / Сертификат |
|---|---|---|---|
| Мэргэшүүлэх сургалт | 2015 оны 1-р сар | Урологи (Шээс ялгаруулах тогтолцооны эмгэг судлал) | Мэргэжлийн гэрчилгээ |
| Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, мэргэжил дээшлүүлэх институт | 2008 – 2010 | Ерөнхий мэс заслын резидент | Ерөнхий мэс заслын эмч |
| Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль | 2001 – 2007 | Анагаах ухаан | Анагаах ухааны доктор (MD), Бакалаврын зэрэг |
| Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургууль, Улаанбаатар, Монгол | 1991 – 2001 | Суурь шинжлэх ухаан | – |
| Байгууллага | Хугацаа | Албан тушаал |
|---|---|---|
| Мэлтэс Мед эмнэлэг, Улаанбаатар, Монгол | 2025 оноос хойш | Урологи, Андрологич эмч, мэс заслын ахлах зэрэгтэй |
| Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Улаанбаатар, Монгол | 2015 – 2025 | Урологи, Андрологи эмч |
| Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Мэс заслын тасаг, Улаанбаатар, Монгол | 2010 – 2015 | Тасгийн эмч / Мэс засалч |
| Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Улаанбаатар, Монгол | 2008 – 2009 | Ерөнхий мэс засалч |
| Сүхбаатар дүүргийн 4 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Улаанбаатар, Монгол | 2007 – 2008 | Ерөнхий практикийн эмч |