Сайн явааг нь харах сайхан байна…

Фейсбүүк хуудас гүйлгэж яваад санамсаргүй байдлаар анхны хайртайгаа таарлаа. Анх 16-хан насандаа учирч, 18 насанд минь өндөрлөсөн бидний 2 жил 4 сарын түүх сэтгэлд ямар тодхон үлджээ. Уулзахдаа хэн хэн рүүгээ эгцэлж харж чадахгүй ичингүйрэн зогсдог байсан тэр л балчир нас, гараас минь барьж зүрхлэхгүй сандардаг байсан дөлгөөхөн бор хүүг санагдуулна. Цэргийн алба хаахаар явахад нь хоногийг нь тоолон хүлээж, захидлын мөрөөс болж шаналдаг байлаа.

Гэвч эргэж ирэхдээ тэр маань минийх биш өөр хүүхнийх болсныг мэдээд асар их өвдөж, гомдсон юм. Магадгүй хэтэрхий их хайрласныхаа хэрээр үзэн ядсан ч биз. Ганцхан шөнийн зугаа цэнгэлийг илүүд үзээд, намайг нулимсанд нэвт норсон дэрээ тэврээд хонож байхад тэр өөр хүнтэй жаргалтай байсан. Чамаас хойш хэнийг ч амьдралдаа ойртуулж чадалгүй өөрийгөө завгүй байлгаж, галзуу солиотой юм шиг ажиллаж байж л мартдаг юм шиг санадаг байлаа.

Гэтэл 2 жилийн дараа түүнийг гэнэт эргээд гарч ирэхэд би ямар ч бэлтгэлгүй байснаа ухаарсан юм. Догдлох, сандрах, ичих гээд бүх мэдрэмж урьдынхаараа байсан нь харамсалтай. Ганцхан “Уучлаарай” гэдэг үгээр бүх гомдол ор мөргүй арилчихсан ч би түүн рүү буцаж гүйгээгүй. Харин тэр миний сэтгэлд үлдсэн шархыг эдгээж, өөр хэн нэгнээс айхгүй байх зориг өгсөн.

Харилцаа маань дууссанаас хойш бараг 3 жилийн дараа анх удаа өөр хүнтэй болзоонд явахад тэр маань надад хамгийн дотно найз шиг минь хандаж байлаа. Тэр болзооноос хойш хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад шөнө дунд залгаж “Тэр хүнтэйгээ жаргалтай байгаарай, битгий зөрүүдлээрэй” гэж хэлэхэд л бид бие биенийгээ бүрэн тавьж явуулсныг ойлгосон юм. Одоо бол тэр нэгэн сайхан бүсгүйн хань, нэгэн бяцхан хүүгийн аав болжээ. Сайн явааг нь харах сайхан байна. 7 жилийн өмнөх тэр гэгээн дурсамж амьдралын минь нандин нэгэн хэсэг болон үлджээ. Аз жаргал хүсье.

1 Comment

  1. buuk says:

    hudlaa uyngalsan gichii be chi araaraa tawiulaad haygdsan gichii bj neeh az jargal gene uu zuw zuilee olj hutsaaraai pzdaa mini ta nar iim mal bolohoor uls chin suirch bgaa shuu umhii alaa az jargaltai dursamj gj shaajiina heden jil zowlond unasnaa martsan erguu gichii ugaasaa araaraa tawiulaad erguutej bhdaa taarsan ynhan nuhur chin chmg odoo ch araar tawiij bga acham shig maliig er ni yasan yhw dee zoligt garsan zolbin shees

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.