Сайн байцгаана уу? Амьдралын олон жилийг хамтдаа туулсан хатуухан үнэний тухай хуваалцаж, бусдаас зөвлөгөө хүсэж байна. Бид хоёр амьдрал холбоод 30 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа ахмад хосууд байна. Нас явахын хэрээр хүний бие организм, сэтгэл зүй өөрчлөгддөг ч миний хувьд дотно харилцаанд орж, долоо хоногт 2-3 удаа ойртох хүсэл эрмэлзэлтэй хэвээрээ л байдаг юм.
Гэтэл эхнэр маань үүнийг огт ойлгохгүй, хүлээн авахыг ч хүсэхгүй, бүр дургүйлхээд хэцүү байдал үүсэх боллоо. Энэ асуудлаас болоод сүүлийн үед өдөр бүр шахам маргалдаж, бие биенээ ойлгохоо байлаа. Нас болоод биеийн онцлогоо дагаад эмэгтэй хүний биологийн хэрэгцээ өөрчлөгддөгийг ойлгож байгаа ч нөгөө талаар өөрийнхөө энэ хүслийг дийлэхгүй мухардаж байна. Ийм олон жил хамт амьдарсан хосууд энэ үеийг хэрхэн даван туулдаг вэ? Хоорондын ойлголцолоо олж, энх тайвнаар амьдрахын тулд би яах ёстой вэ?
1 Comment
Америк эмэгтэйчүүд эр нөхөрөө хажуудаа байлгая гэвэл: Төмсөгийг нь суллаад Ходоодыг нь дүүргээд бай гэж ярьдаг юм. Үүнийг нь биелүүлж чадахгүй бол өөр хүүхэн шаагаад явахаас яахав дээ. Сүүлд рь битгий Жавхлан шиг гонгиноод байгаарай гэж ойлгуул.