Нөхөр маань өөр эмэгтэйтэй олон жилийн турш амьдралын давхар холбоотой явааг мэдэх ямар хэцүү гээч. Тэр ч бүү хэл тэр эмэгтэй болон хүүхдүүдийнх нь бүх зардлыг төлж, арчилж тордож явдаг юм байна. Тэр эмэгтэй нөхрийн маань хүүхдийг гаргасан байж болзошгүй гэсэн хар төрж байгаа ч яг баримттайгаар мэдээгүй л байна. Намайг амьдралаасаа явуулахгүй атлаа нөгөө хүнтэйгээ ч мөн адил холбоогоо таслахгүй яваад байгаад нь туйлын их гомдолтой байна.
Яг одоо ингээд бүх зүйлээ орхиод салчихъя гэхээр өмнө нь олон асуудал, шийдэх ёстой зүйлс ургаад гарч ирэх юм. Нэг тийш нь болгож салаад өөрийнхөө сэтгэлийг тайван байлгасан нь дээр үү, эсвэл энэ хэвээр нь тэврээд үлдэх үү? Нөхрөө тэр эмэгтэйгээс буцааж татаж авчрах, эсвэл энэ бүхнээс эрүүл саруул ухаанаар ангижрах ямар арга зам байна вэ? Дотор давчидаад амьдрахад хэцүү боллоо.