БИ ЭНЭ АЙДАС, ӨӨРИЙГӨӨ ГОЛОХ БАЙДЛААСАА ЯАЖ ГАРАХ ВЭ?

Би 24 настай залуу бүсгүй байна. Өөртөө итгэлтэй байдал, харилцааны тал дээр сүүлийн үед маш их хямарч, дотроо шаналж яваагаа нуух юун. Яагаад ч юм эрэгтэй хүнтэй энгийн, хөнгөн хэлбэрээр харилцаж чадахаа болилоо. Хэн нэгэнтэй дотносох гээд л эхлэхээр маш хурдан дасаж, түүндээ татагдаад, хамгийн гол нь эцэст нь өөрөө шархлаад үлдэх вий гэх айдас намайг түгшүүлдэг болсон. Энэ айдаснаасаа болоод хэн нэгэнтэй болзох, уулзах гэхээс цэрвэж, таалагдаж буй залуугаа өөрөөсөө түлхэж холбоогоо таслах болжээ. “Намайг гологчих вий, би хангалттай сайн биш байх” гэсэн бодол толгойноос минь салдаггүй.

Гэтэл хэдхэн жилийн өмнө би өөртөө бүрэн итгэлтэй, хүнтэй чөлөөтэй ярилцаж, өөрийнхөөрөө байж чаддаг хүн байсан юм. Хүмүүс намайг царай зүс, бие хаа сайтай, хөөрхөн охин гэж магтдаг ч би өөрөө дотроо өөрийгөө голж, ямар ч үнэ цэнгүй мэт санагдах болсон нь хамгийн хачирхалтай. Өмнөх шигээ өөртөө итгэлтэй, энергээр дүүрэн, гэрэлтсэн сайхан эмэгтэй болохын тулд би яах ёстой вэ? Энэ мэдрэмж, айдаснаасаа хэрхэн салах вэ? Надад сэтгэлийн зөвлөгөө өгч туслаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.