Сайн байцгаана уу? Надад тохиолдсон нэг зүйлийн талаар та нараас асууж, зөвлөгөө авах гэсэн юм. Удаан хугацаанд үерхсэн найз залуу маань ердөө хэдхэн өдрийн өмнө л надтай “Үүрд хамт байна” гэж байсан хэрнээ гэнэт л “Хоёулаа худлаа юм байна” гээд өөр хүнтэй болчихсон байжээ.
Би ч тэгээд сүржигнэж, гомдоллож, аймар сүйд бололгүй “Ок, баяртай” гээд л тайвнаар дуусгасан юм. Гэвч удаан хугацаанд хамт байж, төлөвлөгөө зорилгоо хуваалцаж явсан болохоор гэнэт л ирээдүй бүрхэг болж, бүх зүйлийг ахиад шинээр эхлэх хэрэгтэй боллоо. Одоо “Би яана аа” гэж бодоод, өөрийгөө бусадтай харьцуулаад, сэтгэл санаа тавгүйтээд байх юм.
Хэрэв та нар миний оронд байсан бол яах байсан бэ? Удаан хугацааны харилцаа, хайраасаа салахдаа хэрхэн холдож, сэтгэл санаагаа цэгцэлж даван туулж байсан туршлагаасаа хуваалцаач.