БИ НӨХРӨӨСӨӨ САЛЧИХААД БАЙХАД ТЭР ЗАЛУУ ЭХНЭРЭЭСЭЭ САЛАХГҮЙ БАЙНА…

Сайн байцгаана уу? Надад маш төвөгтэй бөгөөд ээдрээтэй нөхцөл байдал үүсчихээд байна. Би найзынхаа нөхөртэй олон жил явалдаж байгаад сая баригдчихлаа. Уг нь сайн найз ч гэж дээ, өмнө нь зүс таньдаг, мэнд устай л байдаг байсан юм. Харин нөхөртэй нь явалдаж эхлүүтээ эхнэртэй нь их сайн найз болчихсон бөгөөд тэр эмэгтэй намайг найзаа гэж үнэхээр итгэдэг байсан юм.

Одоо харин тэр эмэгтэй намайг энд тэнд тавьж, нүдний булай болгоод байна. Яг одоо би яах ёстой вэ? Бас нэг зүйл нь би өөрөө нөхрөөсөө салчихаад байхад тэр залуу эхнэрээсээ салахгүй байгаа нь надад үнэхээр шударга бус санагдаж байна. Эхнэр нь намайг ингэж энд тэнд тавиад байгаа болохоор ч тэр үү, нөхрийг нь салгаад авчихмаар санагдаад байх юм. Тэр хоёрыг яаж салгах вэ? Энэ нөхцөл байдалд хэрхэн хандаж, ямар алхам хийвэл дээр вэ, бодол саналаа хуваалцаач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.