Сайн байцгаана уу? Мэдэхгүй ээ, миний хувьд бүр эсрэгээрээ, юу ч хиймээргүй, ямар ч хүсэлгүй байгаа юм шиг санагддаг. Гэтэл манай хүн байнга л энд тэндээс барина, тэвэрнэ, үнсээд байх юм. Гэрт, машинд, яараад гарах гээд байхад гэнэт “Нэг үнсчихье” гэнэ, “Үгүй ээ” гэхээр зөрүүдлээд барина гэнэ. Ёоё, мэдэхгүй, үнэхээр ядаргаатай байдаг юм аа.
Усанд ороход ч ороод л ирнэ, зүгээр хоолоо хийгээд зогсож байхад л доогуур дээгүүр үнсэхгүй, хүрэхгүй газар байхгүй. Би ч тэгээд бүр “Цаашаа бай, холд, үгүй ээ” гэдэг. Дандаа л ингэж байх нь заримдаа үнэхээр төвөгтэй, ядаргаатай санагдах юм.
Бид өөрсдөө 40 хүрч байгаа, нөхөр маань 42-той, 2 том, 1 жижиг хүүхэдтэй. Хөгшин мөгшин, бүдүүн тарган ч юмуу тийм хүмүүс биш шүү. Хувийн бизнестэй, боломжийн хангалуун амьдардаг. Гэхдээ би ер нь тийм нялуун байхад дургүй л дээ. Хөдөө аялалаар явж байхад ч боломж л гарвал үнсэнэ, барина, хоёулхнаа явбал бүр мөнхийн нэг гараараа бариастай, ёстой ядаргаатай. Энэ хэт нялуун, байнга барьж үнсээд байдаг зангийг нь л яаж болиулах вэ, зөвлөөч.