АРААС ХИЙХЭЭР БААХ ГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ МЭДРЭМЖ ТӨРӨӨД ХЭЦҮҮ БАЙХ ЮМ…

Сайн байцгаана уу, эгч нар аа? Би нэлээн зориг гарган байж энэ зүйлийн талаар та нараас асуухаар шийдлээ. Би одоо 23 настай, найз залуутайгаа үерхээд нэг жил болж байна. Өмнө нь ерөөсөө бэлгийн харилцаанд орж байгаагүй юм.

Анх бэлгийн харилцаанд орсноос хойш одоог хүртэл ерөөсөө тавьж үзээгүй бөгөөд удаан хийвэл өвдөөд байдаг талтай. Дээр нь гарах эсвэл гүн оруулахаар шээх гээд байгаа юм шиг давсаг дарагдаад байгаа мэт мэдрэмж төрдөг. Бас арын байрлалаар хийхээр өвдөж, бие засах гээд байгаа юм шиг санагдаад үнэхээр хэцүү, эвгүй мэдрэмж төрдөг болохоор тэгсхийгээд больчихдог юм аа.

Энэ үнэхээр хэвийн зүйл үү, цаг хугацааны явцад зүгээр болдог уу? Сүүлдээ бүр найз залуугаасаа санаа зовдог болчихлоо, яах вэ? Яг надтай адилхан ийм мэдрэмж, асуудалтай тулгарч байсан хүмүүс байдаг бол зөвлөгөө өгөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.