Арванхоёрдугаар сарын 1-ны өдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэж эхлээд 30-аад жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд манай улс ч сүүлийн хэдэн жил тэмдэглэж, үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж эхлээд байгаа. Энэ жилийн хувьд ДОХ-ын эсрэг өдрийг “Хүний эрхийг дээдлье ” гэсэн уриан дор тэмдэглэхээр болсон байна. Энэ талаар өнөөдөр ДОХ-ын эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийсэн юм. Монгол улс ДОХ-той тэмцэх энэ өдрийг олон үйл ажиллагаагаараа тэмдэглэхээр төлөвлөөд байгаа аж. Тухайлбал “Улаан тууз-2010” урлагийн тоглолтыг зохион байгуулж, мөн ДОХ-ын эсрэг тэмцэхийг уриалсан уран зургийн үзэсгэлэн ч зохион байгуулахаар болжээ. Дашрамд дурдахад дээр дурьдсан урлагийн тоглолт үнэ төлбөргүй болох бөгөөд ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа таниулж , хүмүүсийг энэхүү үйл ажиллагаандаа нэгдэхийг уриалж байгаа юм.
Sad girl with insomnia. Young asian woman lying in bed, cover her ears with pillow, cant sleep, partner snors, loud noise at night disturbing her.
1 Comment
хүмүүсээ амьддаа биэнээ хайрлаарай. хүнд өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг шүү…
http://www.youtube.com/watch?v=6fCOrpL36cY