Тэвчих тусам даврана гэдэг болоод байна уу, бүү мэд. Би бол жирийн л залуу. Сургуулиа дүүргэлээ. Сургуульд байхдаа эхнэртэйгээ танилцаад хүүхэдтэй болсных уу амьдралд их л хичээж зүтгэж явдаг. Одоо хамт амьдраад тав дахь жилээ үзэж байна. Эхнэрээсээ өмнө эмэгтэй хүн гэж юу байдгийг мэдэхгүй явлаа. Эхнэрээсээ хойш ч эм хүн рүү ойртох завгүй, зайгүй, бодолгүй явна. Хүүгээ харахаар юун өөр хүүхэн холоо хэвт.
Даанч манай хүн намайг яг ямар байлгах гээд байгааг би ойлгодоггүй. Уг нь яг яривал би царай муутай биш, царайлаг. Би архи огт амсдаггүй, гэр бүлтэй болсноос хойш найзуудтайгаа уулзахаар гарсан нь гарын таван хуруунд сүмбэрлэнэ. Ажилдаа явна, гэртээ ирнэ гэсэн маршрутаас халих нь үгүй хүн.
Гэтэл манай хүн гэртээ суусных уу, аймаар ууртай. Ажил дээрээ утсаа авахгүй бол уурлана. Орой гэртээ ирээд ядраад жаахан дуугүй суухаар уурлана. Бүр хааяа зүв зүгээр байж байгаад л уурлана. Аргадахгүй бол тоглоом нь шоглоом болно. Сүүлдээ би энэ учир утгагүй их уураас нь залхаад дуугүй хаячихаар үглэж гарна. Ингээд уурласан үедээ алмас, мангас мэт аашилж намайг нүдний мухарт орсон хог мэт харна даа. Би нэг ч үг дуугарахгүй байх тусам улам гаарна. Тэгээд би аль болох ярилцаад гуйсаар байгаад тайвшруулахаар дараа нь “хань нь ёстой муухай зан гаргаад байна, уучлаарай” гээд л унана. Энэ байдал нь таван жилийн турш улиралд нэг удаа давтагдаж байна.
Тэгтэл нэг том асуудал гарлаа. Манай аав багахан өрөнд ороод би өөртөө байр авах гэж байсан мөнгөө өгчихөв. Үнэндээ би тэр мөнгийг өгсөндөө огт харамсахгүй байгаа. Яагаад гэдэг нь ч ойлгомжтой, тэр чинь миний аав. Харин манай хүн үүнд тун дургүй байж, эцгийг минь хувиа хичээсэн, хүүхдүүдээ бодохгүй гэх мэтээр хэлдэг болов.
Би залуу хүн, тэр мөнгийг олж л таарна. Эцэг эхэд өгсөн зүйлийг минь бүү буруушаа, өнгөрсөн хойно нь надад ачлах боломж гарахгүй гэж хэлэхийг хүсэвч энэ хүн даанч ойлгоно гэдэгт би 0% итгэлтэй байна. Ямар мөнгөнөөс болж гэр бүлээ үймүүлэлтэй нь биш чихээ дараад л яваад байна. Сүүлдээ багтраад, залхаад дотор давчдаад хэн нэгэнд бүх юмаа хэлмээр санагдах юм. Яг яах вэ?
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.
5 Comments
Nasaaraa ingej amidrah gd bgamu. Zugeer l salaachde
Gesen bna shyy…Сда бүх юманд буруутгагдаж амьдраад 10-аад жил болсон. Өөрийгөө жинхэнэ буруу гар юм байна шдээ гэж бодоод. Сүүлдээ өөрийгөө яллаад, өөрийгөө үзэн яддаг болсон байсан. Бүх зүйлд л буулт хийж дуугай өнгөрч болдоггүй юм байна лээ шүү. Эмэгтэй гэхээрээ л нээх давуу эрхтэй, хүүхэд гаргасан гэр орноо цэвэрлэснээрээ түрий бариад ойголцолд хүрдэггүй. Өөрийнх нь төсөөллөөр л амьдрал үргэлжлэхгүй бол бүх буруу над дээр байдаг байлаа. Яаж 1 хүний төсөөллөөр бүхэл бүтэн гэр бүл явахав дээ. Хэрүүл тэмцэл хийх дуртай, чимээгүй болчихоор яллаа гэж үзээд байдаг юм уу яадын. Орилж хашигирч, юмаар цохиж, галзуу мэт аашилна. Үргэлж шүү. Эр хүн тэсэлгүй ганц удаа гар хүрэхэд за тэгээ л дуус дуус. Хууль, хүмүүс бүгд чиний эсрэг талд шүү. Салаад ганцаараа амьдраад, тайван болчихоод энэ бүхнийг ойлгосон. Хүүгээ нас биенд хүрэхээр нь ярьж ойлгуулна. Ойлгохгүй бол тэр л биз. Стрессдэхгүй. Яаж тэсээд амьдраад байсан юм болоо гэж хааяа боддог шүү. Ганцаараа бол жаргаж байна шдээ. Хүүхнүүд шиг элбэг юм алга, өөрсдөө гүйгээд л ирнэ. Даанч ахиж сууж барьж чадахгүй юм байна лээ. Гэр бүлийн стрессгүй болохоор ямар ч ажил хийсэн 100% тэрэндээ төвлөрөөд, амжилттай ашигтай, хангалуун болсон. Эргээд сууя барья гэж байна лээ, хуц хуц. Toxic гичийнүүдтэй сууж болохгүй шүү бүүр эхнээсээ…
Наад тэнэг авгайгаа ажил хийлгэ. Эр нь тэжээгээд байдаг цаг өнгөрсөн. Жендэрийн тэгш эрхтэй болсон. Бүх зарлага, үүрэх ачаа, хийх ажлаа 50, 50 хувь болго. Хүүхдийг чинь төрүүлсэн гээд ялархдаг авгай нар салахаараа хүүхдээ аваад явдаг. Тэгэхээр чиний төлөө хүүхэд төрүүлээгүй л гэсэн үг
Aa neeree asuudliig hunees bish uuruus haij olson tsagt l asuudal shiidegddeg shuu. Chi ehneriinhee tuluu huuhdiinhee tuluu gesen handlaga setgehuigeer amidarval ih l asuudaltai tulgarah baih. Chi ehneree bas huuhdee hairlah n chamd goy saihan medremj ugch chi husej bgaa bolohoor l chi hamt amidarch bgaa gdgiig oilgooroi
Ehnertee beleg ntr uguurei. Bolomjooroo heden say tugrug uguud zuvhun uurtuu zoriul ntr geh maygiin argatai uzeh baijee. Bas gormonii uurchlult orson bololtoi ter ntriig n uzuuleed taarch tohirson emchilgee hiilgee. Ger bul bolood 5 5 5 jiliin davtamjtai yumnuud bdg gsn shuu. interneteer sudlaad uzeerei hu. Tgd ger bul bolohod olon zuil tohioldono er hunii nariin ur ugaan gargaj ard n gardag yum shuu. Asuudalgui heruul margaangui ger bul ehner nuhur gej haana ch baihgui. Neg asuudal duusna dahiad asuudal garna terniig davna dahial garna amidral gedeg n iim l yum shig bn lee. Chi ch tugs bish ter ch tugs bish. Hen heniigee huleen zuvshuuruh heregtei. Chi shou tsengeen huuhen shuuhanaas hol baidag chine ogtoos baatarlag zuil bish shuu chi ger bultei bolson bol tiim l baih yostoi mash olon tiim zaluuchuud ohid busguichuud bgaa. Ger buld n sain saihaniig husey amjilt.
Biy biynee hamgiin deedeer hundel. Bas gol n uurtuu tsag gargaj uuriin gesen hobbytoi baigaarai