Сайн байцгаана уу? Энэ сайтын уншигчдаас асууж, зөвлөгөө авахаар бичиж байна.
Би одоо 30 настай залуу, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Амьдралд маань хэрүүл маргаантай үе ч байна, дажгүй сайхан үеүд ч тохиолдоно. Би ер нь эхнэрийнхээ утас, чатыг шалгаагаад байдаггүй хүн л дээ. Гэхдээ өмнө нь нэг удаа араар тавьж баригдсанаас нь хойш тархинд янз бүрийн юм бодогдоод амраахаа больсон юм. Тэр үед нь “Ахиж ийм зүйл байхгүй, сүртэй юм болоогүй” гээд байхаар нь би итгээд дуугүй өнгөрөөсөн.
Гэтэл саяхан дахиад нэг сэжигтэй зүйл гарчихлаа. Тэр араар тавьсан асуудлаас тусдаа, намар нэг санамсаргүй чатыг нь харчихсан чинь одоо хүртэл бодогдоод болдоггүй. Эхнэр маань нэг үеэлтэйгээ ингэж чатласан байсан юм. Миний ойлгосноор клабт хэдэн залуустай танилцсан бололтой. Маргааш нь өнөөх залуу нь мсж бичээд байсан юм уу даа. Үеэл нь “Наадахаа сайн айлга, эсвэл би дарамтлаад өгөх үү?” гэхэд манай хүн “Харин надаас айхгүй байна аа хаха” гэж бичсэн байв.
Энэ тохиолдолд тэдний дунд дотно харилцаа үүссэн, унтсан байх магадлалтай юу? Сэтгэл нэг л тавгүй байна, хөндлөнгийн хүмүүсийн бодлыг сонсмоор байна.
5 Comments
Ystoi segsiitel shaasan baih daa haha
oilgomjtoi shaalguulchijee tm bolohoor nahih gd bgan bna oilgoj ydaad bh yu bsan ym be teneg huuree
Balai awgaichuud- hoolondo tsadahgv ulunthuuruu Del sul bojgoini mah alaaraa bazaj amdralgv bolgod MOOD zuvhun balai AWGAICHUUDIG dund delbersen bga.Tiim awgaichudii neg bolj heregtseet baraagaa hangah hvseltei bga bailgvde
нийтлэлийн сүүлийн хэсэг ойлгоомж муу бн…тодоруулбал дүгнэх боломж байгаа
bavuulchijee