Сайн байцгаана уу? Өнөөдөр нийгэмд болон сошиал медиагийн олон төрлийн группүүдэд өрнөж байгаа нэгэн сэдвийн талаар бодлоо хуваалцах гэсэн юм. Олон группээр “Нөхрөөсөө салмаар байна, эхнэрээсээ салмаар байна”, эсвэл “Нөхөр секс хийхгүй байна, эхнэр ядраад байна гээд ойртуулахгүй байна” гэх мэт постууд маш их явж харагддаг. Миний бодлоор энэ нь ерөөсөө л хосууд бие биеэсээ уйдсаных юм.
Хэрэв нөхөр нь эхнэрээ байнга хүсэж, ойр ойрхон харилцаанд орохыг хичээж байвал тэр хүн эхнэртээ үнэхээр сайн, эхнэрийнх нь бие галбир, таашаал өгөх байдал нь таалагддаг гэсэн үг. Эсрэгээрээ эхнэр нь хүсээд нөхөр нь хүсэхгүй байвал эхнэр нь нөхөртөө маш их сэтгэлтэй, нөхрийнх нь бэлгийн таашаал өгөх байдал нь сэтгэлд нь бүрэн нийцдэгтэй холбоотой.
Ерөөсөө л хайр сэтгэл, сэрэл талцал байгаа цагт бие биенээ хараад л хүсэл нь төрдөг. Харин сэтгэл үгүй болсон бол харахаас ч дургүй хүрэх үе гардаг. Тийм болохоор хосуудын хэн нэг нь хүсэхгүй, харилцаа нэгэнт хөрсөн бол бие биенээ хорьж цагдах хэрэггүй болов уу. Өөрийнх нь дураар явуулж, хэн хэн нь өөртөө тохирох шинэ хосоо олох нь зөв.
Хэрэв хүүхдээ бодоод шууд салж чадахгүй байгаа бол хэрүүл маргаан хийхгүйгээр хоорондоо эрүүл замаар тохиролцож, бие биенээ ойлгох хэрэгтэй. Амьдралыг яг ингэж л энгийнээр харж, бие биендээ шахалт үзүүлэхгүй байж чадвал стресс багатай, хүндрэлгүй амьдарч чадна.
📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?
Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.