СЕКС ХИЙСНИЙ ДАРАА БҮР ҮЗЭН ЯДАЖ, АЛЧИХМААР САНАГДААД БАЙХ ЮМ…

Би 25-тай, ганц бие эмэгтэй. Гадаадад ганцаараа ажиллаж, амьдардаг юм. Асуудал юу вэ гэхээр өөрийгөө яагаад, юу хүсээд байгаагаа ерөөсөө ойлгохгүй байна. Хэн нэгэнтэй хамт баймаар санагдаад байгаа юм шиг хэрнээ, ганцаардаж байгаа юм болов уу гээд залуустай танилцахаар секс хийхээс дургүй хүрээд, дэмий ярихаас дургүй хүрээд байх юм. Тэгсэн хэрнээ зүгээр л хамт баймаар санагдаад байдаг.

Би хэд хэдэн удаа танилцсан залуутайгаа секс хийсний дараа бүр аймаар уур хүрээд, нөгөө залуугаа бүр алчихмаар санагддаг боловч би үүнийг хийж чаддаггүй. Учир нь би бурхны шийтгэл болон үйлийн үр, там, диваажин зэрэгт итгэдэг. Энэ нь би хэт ариун явдалтан гэсэн үг биш шүү, огт секс хүсдэггүй гэсэн үг ч биш.

Тэгээд эрэгтэй хүнтэй секс хийхгүй зүгээр найзалж нөхөрлөе гэхээр би өөрөө тийм найзархаг хүн биш, амархан дотносож чаддаггүй. Дээрээс нь би гадуур ийш тийш явж байх дургүй. Хүн амьтантай танилцахаар ийшээ тийшээ явъя гэдэг нь их хэцүү юм. Гэгээн цагаан өдөр биш, оройн цагаар хүнгүй битүү газарт хүнтэй уулзах дуртай. Энэ бүхэн намайг бусдад буруугаар ойлгогдоход хүргээд байгаа юм шиг санагдах юм. Одоо яавал дээр вэ, үүнийг юу гэж ойлгох вэ?

4 Comments

  1. Batnaa says:

    Daawriin oorchlolt shude. Uzuul

  2. Buuk says:

    amia horlo uheh zunduu arga bn tendees suralts ok tgd uh chi bol hend ch hereggui huur bn umnu ni bas yg ingj bichij bsan mal zugeer uhej dald or hench chmg sanahgui ok

  3. solo says:

    сэтгэлзүйчид хандмаар юм байна .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.