Оскарын шагналт жүжигчин Nicolas Cage бол Холливудын хамгийн авьяаслаг жүжигчдийн нэг төдийгүй олноор олсон асар их мөнгөө дэлхийн хамгийн сонин, хачирхалтай зүйлсэд үрдгээрээ алдартай. Түүний хийсэн хамгийн шок худалдан авалтуудаас дурдвал:
Leonardo DiCaprio-той өрсөлдөж авсан 67 сая жилийн настай гавлын яс
2007 онд Беверли Хиллст болсон дуудлага худалдааны үеэр Nicolas Cage болон Leonardo DiCaprio нар нэгэн ховор үзмэрийн төлөө ширүүн өрсөлдсөн юм. Энэ нь Монголын Говиос хууль бусаар гарсан, 67 сая жилийн настай Tarbosaurus bataar динозаврын гавлын яс байв.
Nicolas Cage эцэст нь Leonardo DiCaprio-г үнээр цохиж, уг гавлын ясыг 276,000 доллараар авч байжээ. Гэвч 2014 онд АНУ-ын Хууль зүйн яамнаас уг биет нь Монголоос хууль бусаар гарсан бараа болохыг тогтооход тэрээр хэрэгт сайн дураараа хамтран ажиллаж, Монгол Улсын Засгийн газарт буцаан өгсөн билээ.
Оршуулгын газарт босгосон 3 метрийн өндөртэй Пирамид бунхан
Тэрээр 2010 онд New Orleans хотын түүхэн St. Louis Cemetery No. 1 оршуулгын газарт өөртөө зориулж 3 метрийн өндөртэй, цагаан пирамид хэлбэртэй бунхан босгосон юм.
Уг пирамид дээр латин хэлээр “Omnia Ab Uno” (Бүх зүйл нэгээс эхтэй) хэмээн сийлсэн байдаг. Нэг хэсэг хүмүүс түүнийг “Иллюминати” (Illuminati) нууц бүлгэмийн гишүүн тул ийм бунхан босгосон гэж хардаж байсан ч жүжигчин өөрөө уг хотын Voodoo соёл болон түүхэнд дуртайтайгаа холбон тайлбарлаж байв.
Бусад хачирхалтай цуглуулгууд
Nicolas Cage-ийн хачин цуглуулга үүгээр дуусахгүй: