ЯГ ЦАГАА ТУЛАХАД БИ ХЭН Ч БИШ БАЙЖЭЭ…

Нэг сонин гунигтай байна. Саяхан л “Хайртай чамаас өөр хүн надад байхгүй” гэдэг байсан ч яг цагаа тулахад би хэн ч биш байснаа одоо л мэдэрч байна. Харилцаад ердөө 4, 5 сар л болсон хэрнээ миний хувьд тэр залуу анхных маань байсан юм. Би одоо 27 настай. Тэр залуу 3 хүүхэдтэй, эхнэрээсээ салаад удсан, хүүхдийн тэтгэмж өгдөг гэсэн. Надад үнэхээр их хайртай гэж хэлдэг байсан юм.

Яагаад ч юм, бид хоёр зүгээр л хоёр тийш болоод салчихсан хэрнээ л надад маш их гунигтай, уйлмаар санагдаад байх юм. Тэр залуугүйгээр амьдарч чадахгүй юм шиг, үхмээр ч юм шиг сонин мэдрэмж төрөөд байна. Би яах ёстой вэ? Энэ бүхнийг яэж даван туулах вэ?

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.