Сайн байцгаана уу? Та бүхнээсээ зөвлөгөө хүсэх гэсэн юм. Би өөрөө хөдөө уурхайд ажилладаг юм. Гэтэл эхнэр маань “Чамаас асуулгүйгээр салахаар шийдлээ” гэж хэлээд өөрөө яваад өгсөн. Тэгснээ буцаж ирээд “Шүүхээр орж сална” гэх юм. 3 хүүхэд маань гэртээ л байж байсан. Эхнэр маань хүүхдүүдээ өөрөө авна гээд байгаа. Би бол хүүхдүүдээ өгмөөргүй л байна.
Урьд нь бас өөр залуутай холбогдож асуудал үүсэж байсан юм. Үр хүүхэд, амьдралаа бодоод уучлаад байхаар бүр давраад байх юм. Ийм байдалтай байгаа хүнтэй цаашид сайхан амьдарна гэж лавтай байхгүй. Урьд нь ганц нэг удаа гар хүрч байсан юм, тэрүүгээр минь дарамтлах гээд байгаа юм уу гэж бодох юм.
Шүүхээр орвол түрүүлж гэр бүлээ хаяж, өөр хүнтэй явсан нь хэрхэн нөлөөлдөг бол? Шүүх ямар шийдвэр гаргадаг юм бол оо?
Хүүхдүүд маань өөрсдийнхөө биеийг даачихаар том болсон, гэхдээ насанд бол арай хүрээгүй байна. Хоёр том хүүхэд маань “Та хоёр салах юм бол бид хоёр аавыг л дагана” гэж байгаа. Бид хамт амьдраад 16 жил болж байна. Амьдрал ахуйн хувьд юмаар дутахгүй, боломжийн сайхан амьдарсан.
Би яавал дээр вэ? Зөвлөгөө өгөх хүмүүстээ баярлалаа.