Би ер нь хүнтэй сууж чадах болов уу?

Сайн байцгаана уу? Та бүхнээс санал бодол, зөвлөгөө авах гээд бичиж байна. Надад тулгараад буй асуудал нь гэвэл би өдий 30 гарсан ч гэсэн огт хүнтэй суух нь битгий хэл олигтой үерхэж ч үзэлгүй өдийг хүрсэнд байгаа юм. Би бусад залуус шиг архи уудаггүй, тамхи ч татдаггүй. Шалтгаангүй гадуур тэнэж, шоу цэнгээн хөөж, баар саваар эргэлддэггүй. Элдэв гаж зуршилгүй, тийм зуршилд ч бараг автдаггүй. Архи ууж, тамхи татаж мэдээж үзсэн ч бусад шиг донтож орж байгаагүй юм. Олон охин хүүхэнтэй ч зууралддаггүй. Ажилдаа тараад шууд л гэр рүүгээ харьдаг, ер нь их гэр амьтай хүн л дээ.

Багаасаа 3 дүүгээ өсгөж том болгосон болохоор ч тэр үү гэрийн ажил, хоол унд хийх тал дээр ямар ч эмэгтэйгээс дутахгүй. Тиймдээ ч эхнэртэй болсон ч гэрийн ажлаар булаад, хоол ундны хэрүүл хийгээд байхгүй гэж боддог. Ер нь л их халамжилна, хайрлана, үнэнч байна гэх мэт олон зүйл мөрөөддөг. Гэтэл над шиг залууг эмэгтэйчүүд тоохгүй, ойлгохгүй юм. Одоо бүр асуудал юунд байгааг ч ойлгохгүй байна.

“Сайн залуутай л сууна” гэж ярьдаг охид хаана байдаг юм бэ? Архи дарс ууж, баар сав хэсдэггүй, авгай хүүхэн эргүүлдэггүй минь давуу тал гэж бодож явдаг байтал одоо сул тал ч юм шиг санагдах юм. Би ер нь хүнтэй сууж чадах болов уу? Асуудал ер нь юунд байгаа юм бол? Та бүхэн зөвлөгөө өгөөч.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.