Манай нөхөр надтай хамт гадуур явж байхдаа ч замаар зөрөх хүүхнүүдийг дагуулж хараад байдаг зантай. Эхнэр нь хажууд нь явж байхад тэгж харах нь надад маш таагүй санагддаг ч би аль болох хэрүүл үүсгэхгүйн тулд чимээгүй л өнгөрөөдөг байлаа.
Гэтэл өнөөдөр бид хоёр хамтдаа 2 дахь удаагаа баар орсон юм. Бид хоёр хамтдаа сайхан амарч, цагийг хөгжилтэй өнгөрөөнө гэж бодсон ч бүх зүйл эсрэгээрээ боллоо. Нөхөр маань яг миний хажууд өөр хүүхний өөдөөс тулаад, биеэрээ наалдах нь холгүй бүжиглээд эхэлсэн. Надад бүр аймаар эвгүй санагдаж, дотор сонин болоод явчихлаа. Эхнэрээ хажуудаа байхад өөр эмэгтэйтэй тэгж дотно бүжиглэж байгааг харах нь ямар хүнд байдгийг хэлж мэдэхгүй юм.
Би өөрийгөө ямар ч үнэ цэнгүй, нөхөртөө хүндлэгддэггүй нэгэн мэт мэдэрч, маш их гомдлоо. Нөхөр маань харин яг яагаад тэгснийг нь бүү мэдэх юм. Өөрөө тийм ичгүүртэй үйлдэл хийснээ ч ухамсарлахгүй, юу ч болоогүй юм шиг л аашлаад байх юм.
Эрчүүд ер нь хажуудаа эхнэрээ байхад яагаад ингэж бусад эмэгтэйчүүд рүү гүйгээд байдаг юм бэ? Намайг хүндлэхгүй байгаа энэ байдалд нь би ямар хариу барих ёстой вэ? Зөвлөөч.